Улаан талбайд жагсах бие бүрэлдэхүүн ОХУ-ыг зорино
2015-04-24

Улаан талбайд жагсах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнөөдөр ОХУ-ыг зорино.Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тусгай автобусаар явах  бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоц авах юм байна.

 

Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөсөн гэх мэдээ байна.

 

Тодруулбал Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох ажээ.

 

Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхана.


Ялалтын баярын ойн арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их гарз хохирлыг үүсгэж, олон сая хүний амь  насыг авч одсон дэлхийн 2-р дайны хүнд жилүүдэд Монгол улс Зөвлөлтийн   Улаан армид 500,000 агт адуу, сум, 1 сая тонн мах, 640,000 тонн ноосны тусламж үзүүлж байсан түүхтэй байдаг юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ:
АУГАА ИХ ЭХ ОРНЫ ЯЛАЛТЫН ТҮҮХЭН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙ МАНДТУГАЙ. ОРОСЫН АРД ТҮМЭН АГУУ, ХҮЧИРХЭГ ШҮҮ... ДАЙНД ЯЛСАН БААТАРЛАГ ОРОСЫН АРД ТҮМЭНД ЯЛАЛТЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ. МОНГОЛ ЦЭРЭГ ЭРСДЭЭ ЭХ ОРНЫХОО НЭР СҮРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨН, СҮР ЖАВХААТАЙ ПАРАДАД ХӨЛ ТАВИХИЙГ ЕРӨӨЕ.
2015-04-24
Baagii:
Saihaan saihan. Daichiddaa delhiig bishirtel sur javhaatai, eremgii daichin baihiin erool devshuulie. Dashramd helehed gutlaa sain udeerei, bie biedee tuslaj demjij yavaarai gej zahiya
2015-04-24
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-24
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-24
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-24