Автобус машинтай мөргөлдөж 2 настай хүүхэд гэмтжээ
2015-04-24

БЗД-ийн нутаг Да-Хүрээгийн гудамж, 16 дугаар хорооллын автобусны буудлын замд Тулга огоо ХХК-ийн  Х.Аеро Сити маркийн автобусны  жолооч Б нь Киа маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 2 настай Э  гэмтсэн байна.

 

Мөн СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Саппоро төвийн урд автобусны буудлын замд “Сутай буянт” ХХК-ийн Х. Daewoo -106 маркийн автобусны жолооч Г нь Т. Allion  маркийн авто машинтай мөргөлдөж жолооч 21 настай Х гэмтжээ.

 

Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д  нийт 386 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын  277 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10  бүртгэгдэж  14  хүн хүнд хөнгөн гэмтэж Зам тээврийн осолд 5 хүүхэд өртснөөс  сургуулийн насны 4, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд гэмтсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
микро:
барьдаг байсан мангарууд том автобус барьж байгаа гэдгээ мартчихдаг юм байхдаа. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэгтэй адил микро шигээ сүлжиж давхиад л нэгэнтэйгээ уралдаж, шахалцаад л...Том оврын автобусны инерцийн хүч их, босоо зорчиж яваа хүмүүс шингэн ачаа шиг үйлчлэл үзүүлдэг гэдгийг огт ойлгохгүй, хүмүүжил, боловсролгүй хүмүүсээр автобус бариулахыг болиулбал таарна. Ер нь бүгдэд нь байршил толдорхойлогч тавих хэрэгтэй. Тэр нь хурдыг бас хянадаг учир диспетчерүүдэд 50 км цагаас их хурдалбал мэдээлнэ. Мөн дотроо аймаар чанга дуугурдаг. Одоо нэвтрүүлж байгаа ухаалаг автобусанд бодвол тавиа биз дээ?
2015-04-24