МУИС-ийн элсэлтийн бүртгэл ирэх долоо хоногт эхэлнэ
2015-04-24

Их дээд сургуулийн элсэлтийн бүртгэл ирэх долоо хоногт эхлэх нээ.

 

Тодруулбал, МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн онлайн бүртгэл гурав хоногийн дараа буюу энэ сарын 27-нд эхлэх аж.

 

МУИС бүртгэлээ онлайн хэлбэрээр явуулах бөгөөд Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлнэ.

 

Ингэхдээ Оюутан хөтөлбөрт бус элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулиас сонголт хийж өөрөөр хэлбэл тухайн бүрэлдэхүүн сургуульд элсэх хүсэлтээ гаргана юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гармагц тухайн элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулийн онооны жагсаалтад хамгийн өндөр хувилбараар жагсааж байр эзлүүлнэ.

 

Шинээр элсэгчид суурь хичээлүүдээ үзэж дууссаны дараа өөрийн сонгосон мэргэжлийн ангидаа суралцах боломжтой аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин