Аргентинд усан цахилгаан станц барьж өгнө
2015-04-24

Аргентины Ерөнхийлөгч Кристина Де Киршнер ОХУ-ын нийслэл Москва ажлын айлчлал хийсэн бөгөөд тэрбээр өчигдөр тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэд уулзалтын төгсгөлд эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тухай Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.  

 

Гэрээний дагуу Аргентинд шинээр баригдах АЦС болон усан цахилгаан станцад Орос хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Аргентины Неукен голд усан цахилгаан станц барихад ОХУ хөрөнгө оруулахаас гадна зөвлөх мэргэжилтнээ илгээхээр тохиролцжээ. Оросын “Росатом” цөмийн корпораци Аргентинд “Атуча 3” АЦС-ыг барихаар болж, гэрээ байгуулсан байна. Мөн хоёр улс Батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар болжээ.

 

Аргентин, Их Британи улс Фолклэнд арлыг өөрийн эзэмшил хэмээн мэдэгдэж 1990 оны эхээр маргаантай бүс болгосон юм. Ерөнхийлөгч Путин Фолклэнд арлын асуудлаар Их Британийн удирдлагуудтай ярилцахаа Киршнерт амласан байна.

 

Аргентины Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд ирэх сарын 9-нд Москва хотноо зохион байгуулагдах Ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоо мэдэгдэж, Оросын ард түмэнд баярын мэнд хүргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dola:
Ok
2015-04-24