“Кайли Женнер” аян хүчээ авлаа
2015-04-24

Реалити шоуны од Ким Кардашины бага дүү 18 настай Кайли Женнер өнгөрсөн хоёрдугаар сард уруул руугаа селикон шахуулж, том уруултай болсон гэдэг. Эгчийнхээ ачаар олны танил, холливуудын алдартнуудаас дутахаагүй өндөр рейтингтэй яваа Кайли Женнерийн том уруулыг шоглосон бичлэг, зураг интернэт хэрэглэгчдийн дунд хүчээ авч эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Түүн шиг уруулттай болохыг хүссэн интернэт хэрэглэгчид “kylie jenner challenge” аянг санаачилж лонх, аяга, хундага, таглаа зэргийг ашиглан том уруултай болсон зураг, бичлэгээ твиттер инстаграм зэрэгтээ байршуулсан байна.

 

Кайли өөрийнх нь уруулыг шоглож бас гутааж буй хүмүүст хандаж, твиттертээ “Би урууландаа юу ч шахуулаагүй. Зүгээр л уруулын будгаа сольсон юм” гэж жиргэжээ. Тэрбээр жүжигчин Уилл Смитийн хүү Жайдан Смиттэй үерхэж байсан юм.

 

 

Өнгөрсөн онд “Ice Bucket Challenge” буюу “Мөстэй ус” аян хүчээ авсан билээ. Аянд нэгдсэн хүмүүс толгой дээрээ мөстэй хүйтэн ус асгаж, хүүхдийн эрхийн төлөө нэгдсэн юм. Энэхүү аянд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон болон холливуудын ихэнх одод нэгдсэн билээ. “Мөстэй ус” аянд дэлхийн 890 сая хүн нэгдсэн байдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин