Сандра Буллокийг фэн нь айлгажээ
2015-04-24

 

Холливуудын нэрт жүжигчин Сандра Буллокийн фэн Нью Йорк дахь гэрт нь зөвшөөрөлгүй орохыг завдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Жүжигчин бүсгүй, хүү Лиусын хамтаар тагтан дээрээ зогсч байхад 20 орчим насны эрэгтэй “Сандра би чамд хайртай” гэж хэлээд гэрт орохыг завджээ. Залууг гэрт орохоос өмнө хамгаалалтын ажилчид барьжээ. Сандра хүүгээ тэвэрч гэртээ орсны дараа 911-д дуудлага өгсөн аж. Дуудлагын дагуу цагдаагийн ажилчид ирж, хамгаалагчдад баригдсан залууг авч явжээ. Залуу “Хайртай жүжигчинтэйгээ зүгээр л уулзахыг хүссэн. Өөр санаагүй байсан” хэмээн мэдүүлгийнхээ үеэр дурджээ. Өнгөрсөн онд Сандрагийн гэрт 25 настай Жон гэх залуу зөвшөөрөлгүй нэвтэрсэн билээ. Түүнийг байшинд нэвтрэх үед жүжигчин, хүүгийнхээ хамтаар унтаж байсан юм. Залуу унтлагын өрөөнд орох гэж байхдаа хамгаалагчдад баригдсан юм. Түүний шүүх хурал өнөөдрийг хүртэл үргэлжиж байна.

 

“People” сэтгүүл энэ оны хамгийн сайхан бүсгүйгээр Сандра Буллокийг нэрлэсэн билээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
H Arin tiim.
2015-04-25
Зочин:
сүйдтай сайхан биш
2015-04-24