Ард нийтээс Засаг даргаа шууд сонгох уу
2015-04-24

Орон нутгийн өөрөө удирдах ёс, биеэ даасан байдлыг хангах талаар олон жил яригдсан хэдий ч засаглах эрхтэй холбоотой улстөржилт газар авч, ард  иргэддээ хамгийн ойрын туслагч байх үүрэгтэй Засаг даргыг улс төрийн намын харьяалал, эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн дээрээс томилдог болсон нь орон нутгийн хөгжилд томоохон саад учруулж байна.

 

Энэхүү томилолтын ард Засаг дарга нь нийт иргэдийнхээ ашиг сонирхолд үйлчлэх үүргээ умартаж, намын анд нөхөд, хамаатан садан, ашигт малтмалаар хөлжигч хэсгийн дур сонирхолд үйлчлэн, байгаль орчин бохирдон, орон нутгийн эрх ашгийг хөсөрдүүлж байна.

 

Сум хөгжүүлэх сан, Орон нутгийг хөгжүүлэх сан, Ядуурлыг бууруулах болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр, 888 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, Чингис, Самурай бондын хөрөнгүүд дээр дурдсан байдлаар үрэн таран болжээ.

 

         ИЗНН нь Ард нийт Засаг даргаа шууд сонгох эгүүлэн татаж, хариуцлага тооцох асуудлыг мөрийн хөтөлбөртөө 15 жилийн турш зорилт болгон дэвшүүлсээр ирсний дагуу уг саналыг Монгол түмнээр хэлэлцүүлж асуухаар тогтсон байна. Санал асуулга 4 сарын сүүлчээр эхлэх бөгөөд үр дүнг олон нийтэд танилцуулан УИХ-д уламжлах аж.

 

Засаг даргыг орон нутгийн иргэдийн хуралд олонхи болсон нам санал болгож Ерөнхий сайд нь аймаг, нийслэлийн, Аймгийн Засаг дарга нь сум, дүүргийн Засаг даргыг баталгаажуулан томилдог өнөөдрийн тогтолцоо тэднийг ард түмнээс нь хөндийрүүлж, хэн ч хариуцлага нэхдэггүй, хэнд ч ажлаа нээлттэй, үнэн зөв тайлагнадаггүй, иргэдээ сонсдоггүй, хяналтгүй эрх мэдэлтэн болгосон. 

 

         Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/-ын дэвшүүлж байгаа санал асуулгаар дэмжигдвэл Үндсэн Хуулийн өөрчлөлтөд оруулах нэгэн үндэслэл болно гэж тус намын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mash zow sanal asuulga bn ard niitiin shuud sanal huraaltaar buh shatnii zasag dargiig songoj baih erh zui zohitsuulalttai boloh n zow shuu demjij bn...
2015-04-24
зочин:
Танай нам гэж
2015-04-24
Зочин:
mash zuv sanal. demjine ee
2015-04-24