Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ
2015-04-24

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ.  Үдээс өмнөх хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэлэлцсэн. Харин одоо байнгын хорооны саналаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал  хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг  хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.  Дараагаар нь  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчсанаачлан өргөн барьсан юм.

 

Уг  төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэрлэгчид, хамтран амьдарч, гэр  бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа  хүүхэдтэй хүмүүсийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулсан. Энэ нь хохирогчдын дийлэнх хэсэг хуулийн хамгаалалтын гадна үлдэж байсныг  өөрчилж, хамгаалалтад хамрагдах  боломжтой болж байна.

 

Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн  хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолжээ. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсноор гэм буруутай этгээд хариуцлага гарцаагүй хүлээх нөхцөл бүрдэх аж.

 

Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх суваг хязгаарлагдмал байдлаар хуульчлагдсан байсныг өөрчилжээ.  Мэдээлэх үүрэг бүхий  этгээдэд бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан,  эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан,  төрийн алба хаагч болон төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын мэргэжилтэнг хамруулан өргөжүүлсэн байна.

 

Мөн мэдээлэгчийн талаарх нууцлалыг хадгалах, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах зохицуулалтыг тусгажээ.

 

Хохирогчид үзүүлэх үйлчилгээ цогц бус, төрөлжөөгүй, салангид  байдлаар хуульчлагдсан, үйлчилгээг хэн, ямар журмаарүзүүлэх талаарх зохицуулалт тодорхойгүй байсныг өөрчилсөн байна. Хохирогчид үзүүлэх үйлчилгээ  аюулгүй байдлын хамгаалалт,  эмнэлгийн тусламж,  сэтгэл зүйн,  нийгмийн халамжийн, хүүхэд хамгааллын, хууль зүйн туслалцаа үйлчилгээг үзүүлэх төрөлтэй байхаар томъёолжээ.    Мөн хүүхдийн  онцлог, хэрэгцээг  харгалзсан хамгаалалт, үзүүлэх үйлчилгээг нэгтгэх зорилгоор “Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах” гэсэн тусгай бүлгийн зохицуулалтыг нэмж томъёолсон байна.  

Ийнхүү  хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хариулж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Bag nasni huuhed hichirhiilsen bolon ami nas eruul mendiin hohirooson zodoj daramtalsan herguudiin ezdiig buh nasaar ni horj busdad ni ulgerleh ectoi.ajilgui gd huuhed tamlah esgui.Iim bdaliin hohirogch bolzoshgui huuhduudiig ert ilruulj etseg ehchuuiin ajiltai bolgoj huuhed ayulgui orchind osgoh nohtsoliin hangaj.etedh eh ni ene uurgee birluulj bu tal dr sudalgaa hiih ajliih drh ajilchidad uureg bolgoh heregtei.Mon erh ni zorchigdson huuhduudiin tuhain horoo bagiin niigmiin ajilchid bolon busad hariutssan baiguullagiin ajilchidtai hariutslaga tootsoh heregtei.Erh buhii ajilchid ajilaa hiij iim huuhduudiig ilruulj uridchilan sergiileh estoi .Mon horshuudiin medeelliig damjuulj irenii uurgee bieluulheh heregteig olon niited surtalchilah..Iim togtoltsoog bii bolgoh heregtei
2015-04-26
Яаж тэмцэх юм бэ:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гээд л хийрхэцгээх юм? Гол нь яаж тэмцэх гээд байгаа юм? Ээж Аавыг нь шоронд явуулж, эсвэл эхнэр нөхөрийг салгах, шоронжсон хууль л яриад байна уу. Манайхан хуулиа чангална гэхээр л өмнө нь 3 жилийн ял авдаг байсаныг 5 жил болгож нэмэгдүүлчихээд л нэг их юм хийсэн хүмүүс болж баярладаг. Гэтэл шоронд хүн ороод сайжирдаггүй, шоронд нэгнийгээ явуулаад гэр бүлийн асуудал дээрддэггүй, шоронгоос хүн гарч ирээд сайжирдаггүй гэдгийг сүүлийн 20 жил харлаа шүү дээ. Юм л болвол шорон шорон шорон. Шоронд яваад сайжирсан хүн байна уу. Үнэхээр л энэ 76 ухна гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцмээр байгаа бол эхлээд архины чанга хууль гарга, дараа нь иргэдээ ажилтай болго. Архи уухгүй ажил хийгээд явбал гэр бүлийн хэрүүл хийгээд суух зав цаг хүнд байх уу. Тэгээд ч гэр бүлийн хүчирхийллин 80-90 нь архидан согтуурахгтай холбоотой байна. Бусад 20 нь орлгогүгүйгээс болж байна. Энэ хоёр асуудлыг ул суурьтай шийдвэрл гэр бүлийн хүчирхийллиг 80-90 тай шийдэх гээд байна. Гэтэл шо
2015-04-24