Такси №122
2015-04-24

Баасан гарагийн цогтой мэнд манайхаан. Цаг наашлаад гадуур хөл хөдөлгөөн их байна даа. Сонин дуулгахад, зарим нэг уншигчтайгаа фасе хуудсаар чаталж дахин найз бололцов. Өнөө Германд байдаг Шумахер бид хоёр чаталлаа. Өнөө ЮМҮз маань надад дэм болж 50 ам.доллар явуулсан гэж мэйл захиа үлдээсэн байна. Маш их баярласнаа хэлээд CD-гээ л өгдөг байх даа би гэж хүн. Гэхдээ бас өөр сэтгэлийн бэлэг сюрприз бэлдэнэ л гэж бодож байна. Өнөө Баянхошууны эмээ бид хэд яриад л байгаа юм. Юм Үз-ийгээ нэг баярлуулья гэж. Санаж явбал болох байхаа. Одоогоор 50-аад CD зарагдчих гээд л захиалагдаад байна. Манайхан хойргошихгүй шүү. 76112244 лүү залгаж залуу дуучнаа болоод намайгаа дэмжиж CD-гээ захиална шүү. Өө бас Анар гээд залуу авья гэж мэйл захиа үлдээсэн билээ. Ярьж байгаад гэрт тань хүргээд өгнөө хө. За ингээд амралтын өдөрт таарсан хөөрхөн сонирхолтой бичлэг биднийг хүлээж байна даа. Нэг айхтар хашир бас ганцаардмал залуутай таарч бараг шөнөжин маллах ажилтай болсноо дор буулгалаа. Таалал оршутгай.

 

“Байна уу, ах”

 

Маш болгоомжтой байрын залуу 10-р хорооллоос гар өргөлөө. Урд суугаад хойд суудал руу хяламхийж хараад намайг шинжлээ. Би ч “хаа явах билээ дүү” гэлээ.

 

Юүдэнтэй нимгэн куртка өмссөн яльгүй бууралттай шилтэй 30 гаран насны томоотой царайтай залуу байсан юм. Өнөөх болгоомжтой байдлаа хадгалсан хэвээр “Ах нэг хэрэг байна. Хүүхэн дууддаг 4 оронтой утас байдаг гэнэ, та мэдэх үү” гэлээ.

 

Х -Тийм утас байдаггүй байх оо.

З/залуу/ -Байдаг юм байна аа. Манай танил нэг дугаар өгөөд залгасан чинь надад гурван ч дугаар өглөө.Та нэг залгаадах уу. Би таны утсанд нэгж хийчихье.

Х -За чамд утас байхгүй хэрэг үү?

З -... байна л даа. Үгүй яахав дараа араас залгаад байвал тэ. Тийм хүүхнүүд чинь их новширдог гэсэн.

Х -ккк ах руу нь тэгээд залгаад байвал яах айн. За за тэнэж явдгаараа би л ярьж дээ.

 

Залгалаа 88....   “байна уу ...” гэх бага шиг охины дуу гарлаа.

 

Х -Аан энэ утсыг нэг хүнээс авсан юм. Та нар нөгөө массаж хийдэг үү?

О/охин/ -Аан хэдүүлээ юм бэ.

Х -.../залуу руу харвал нэг хуруугаа гозойлгож байна./ ...Өө нэгээрээ. Тийн нэг хүн байна.

О -Аль буудалд байгаа юм бэ?

Х -.../залуу мөрөө хавчив/ Өө одоохондоо машиндаа л байна даа. Хэд гэх үү?

О -100 ш тээ. Хонохгүй ш дээ. Айлд бол очихгүй ээ...

Х -За за ах нь эргээд залгая.

З -Жоохон охин байх шиг байна тэ. Ямар их болзол вэ тэ ккк

 

...манай эр инээж байвч царай нь яльгүй шаналангуй болж ирснээ “буудалд ч аюултай байхаа” гэлээ.  

 

Х -Чи тэгээд гэртээ авч очих гээд байгаа юм уу?

З -Харин ээ.

Х -Ганцаараа байдаг бол яахав дээ. Өөрөө л мэдэхгүй юу. Харин аюултай байх шүү.

З -Харин тийн байх тэ /царай нь дахиад л түгшүүртэй болж ирэв/.

Х -Харин тийн. Ганцаараа гэртэй танихгүй хүүхэн оруулчихаад унтаж байхад чинь ингэчихвэл яана. /би долоовор хуруугаараа хоолойгоо хэрчиж байгаа маягтай харуулав/

 

Залуугийн царай үнэн ноцтой болж байна. “За за ах би ерөөсөө гэртээ хүргүүлье дээ. Гэмтлийн ар тийшээ явчих” гэлээ.

Би замдаа жаал хэл амыг нь сугалав. Бээжинд түр сургалтаар байгаа гэнэ. Уг нь бараг л төрийн алба шахуу ажил хашдаг. Судалгааны мэргэжилтэй юм байх. Одоо нэг мэргэжил дээшлүүлдэг сургалтад 6 сар сууж байгаа гэнэ. Нэг ухасхийж ирээд байгаа маргааш буцаад нисэх билеттэй. Ганц бие эр тул бас нэг асуудал зохицуулчих санаатай гарсан нь энэ гэнэ. Бараг уудаггүй. Түрүүн нэг пиво шимчихсэн чинь толгой нь эргээд тун тааруу үйлчилсэн гэнэ. Сайн найз бол байхгүй л гэж байна. Гэрлээгүй ер нь л жоохон зожигдуу залуу байх шиг санагдав. Дээр нь царай бас нэлээн шаналсан байдалтай харагдаад байлаа. Нөгөө пивоноосоо болсон байх л даа.

 

Залуу миний дугаарыг тэмдэглэж аваад над руу нэг дохиод шөнө бодлоо өөрчилж гадагш гарах болбол намайг дуудахаар боллоо.

Би ч хороолол хавиар жоохон эргэлдээд байж байтал нөгөө хүүхэн нь залгалаа.

 

О -Та яасан. Буудалд орсон уу. Надад одоо нэг жаахан зав байна даа.

Х -Өөн түрүүн манай найз ярьсан. Чи утас руу нь шууд ярьчих би таксины жолооч байнаа.

О -оон. Та л яриад байх шиг байсан даа. За за утсыг нь өгчих та бас хэлчихээрэй...

 

Би залуу руу залгалаа.

 

Х -Өө дүү. Нөгөө түрүүний охин яриад байна. Очих уу, хаана байна гээд л байна. Чиний утсыг өгчихлөө шүү.

З -Өө тийм үү. Хэрэггүй өгсөн юм даа. Та надаас асуухгүй... За за яривал болилоо л гэе тэ. Тэр зөв байх тэ. Та над руу шөнө залгаарай.

Х -Яах гэж. Чи гарах юм уу?

З -Үгүй яахав. Юмыг яаж мэдэхэв гарч магадгүй, үгүй ч магадгүй.

Х -За за гарах бол ярихгүй юу даа дүү. Би шөнө нэг хүртэл холхих байх аа.

 

Ингээд бид хоёрын яриа дуусч би ч ийш тийш ойрхон ганц нэг хүн зөөсөөр шөнө 1 цаг өнгөрөөгөөд буухаар гэрээдээ зүглэлээ. Яг сайхан тэргээ парклаад алхтал утас дуугарав. Өнөөдөх маань.

 

З -Өө ах хаана явна даа гэж их цовоо асуулаа.

Х -Өө яг гэртээ орж байна. Дүү яасан амраагүй байгаа юм уу?

З -Амраагүй ч гэж. Нөгөө охиныг чинь дуудчихсан. Яадгийн тэ.

Х -Аан за за. Тэгвэл чи гарахгүй юм байна тэ?

З -Тийн... гэхдээ та манай гадаа хүрээд ирэх үү?

Х -Ээ одоо юу... би тэргээ тавьчихсан. Орж байна. Чи тэгээд зохицуулчихаад амрахгүй юу даа.

З -За за ах гэхдээ хэрэг болж магадгүй. Та утсаа битгий хаагаарай.

Х -За за асаалттай байдаг юм аа.

 

Би орж зурагтын сувгаа сольж хэсэг суулаа. Верагийн жолооч /водитель для Веры/ гээд Оросын эвгүй хурц сюжеттэй кино гарч байна. Оросын нэг том флотын генералын охин тэрний жолооч хоёр дурлалцаад. Охин нь нэг хазгар хөлтэй. Эцэг хүний хайр, Орос хүний мужик чанарыг бол маш сайхан харуулсан. Манайхаан санаж байгаа биз дээ. Нөгөө хулгайч “ВОР” гээд галзуу киног хийдэг Павеликийн минь хийсэн /Павел Чухрай/ кино. “Гол дүрийн залуу нь нөгөө “Звезда” киноны тагнуулчдын ахлахад нь тоглодог. Орост бол сайхан залууд тооцогддог. Хүүхнүүдийн эрлэг гэсээн ккк. Сайн ч жүжигчин юм. КГБ аавыг нь нухаад охиныг нь буудаад их аймаар төгсгөлтэй. Би урьд дундаас нь нэг үзэж байсан юм. Энэ удаа бүтэн үзэж таарлаа. Кино ид дундаа орж явтал өнөөх залгалаа. Цаг харвал шөнийн 3 цаг болж байна.

 

Би ч соргог утсаа авч “За байна. Дүү яасан” гэлээ. Манай залуу нэлээн нам дуугаар ярьж байна. Цаана нь хэдэн хүүхэн инээлдэж ярилцах шиг болов. Би ч нэлээн гайхлаа.

 

Х -Найзууд чинь ирээ юу?

З -Үгүй ээ. Нөгөө охин чинь нэг найзтайгаа орчих уу гээд. Би тэгэхээр нь ирүүлчихсэн. Гоё охид байна. Одоо нэг нь явчихна гэсэн. Жоохон уугаад сууж байна.

Х -За за болж дээ. Чи уудаггүй гээ биз дээ. Уухгүй л байхгүй юу.

З -Тнх. Хөөе хөөе ах. Тэгсэн нэг юм байна аа.

 

Цаад өрөөнөөс “хөөш Баагий ах нааш ирээ. Танайд мөс байхгүй юу” гэх хүүхний дуу гарлаа.

Залуу яаруухан “Байхгүй ээ. Одоохон, манайх ах яриад байна...” гэж хариулаад надад хандан “ах та сонсож бай даа. Нэг юм болоод байна аа” гэж нухацтай хэлээд  яриагаа үргэлжүүллээ.  Өрөөнийхөө хаалгыг хаачих шиг болов.

 

З -Энэ охин ингээд л байгаа байхгүй юу. Оюутнууд гэнээ. Мөнгө хэрэгтэй байгаа. Гурвуулаа групп хийчихье гээд. Тэгээд 200-г өгчихвөл хоноод өглөө явна гэнээ.

Х -кк тэгээд чи өөрөө мэдээч дүү.

З -Тэр эхэлж яриад байсан нь хөөрхөн охин юм аа. 

Х -Аанхан. За тэгээд учраа олж байгаа бол болж дээ.

З -Ах яах уу. Дэмий байх. Нэгийг нь явуулсан нь дээр байх тэ?

Х -За тэгэхгүй юу өөрөө л мэд дээ. Хэрэглэгч та хаан гэдэг биз дээ ккк. Өөрөө шийд гээд би киногоо үзэх гэж яриаг дуусгахаар яаравчиллаа.  

З -Аанхан за ах. Та утсаа битгий салгаарай. Дүү нь танд итгэж байгаа шүү. Та л надад яг юу болсныг мэдэж байгаа ш дээ.

Х -За за одоохондоо унтахгүй за за.

 

Ингээд яриа салж би кинондоо орж явчихлаа. Өнөө генерал Москва яваад ирсэн чинь машиных нь тормозны трупыг таслаад хаячихсан. Манай хоёр эрэг рүү нисч үхэх шахаад. Өнөө муу охин нь төрөөд юм юм л өрнөлөө. Тэгээд ирээдүйн хадам аав хүргэн хоёр халз ууж сайхан ярьж байтал миний үйлт утас дахин дуугарлаа.

Манай залуу нэлээн дуу орчихсон, өөртөө итгэлтэй болчихсон байх шиг санагдав.

 

З -Өө ах ашгүй унтаагүй байна уу ккк. Сая нэг юу яалаа ш дээ. Нөгөөдөх жоохонтой кк.

Х -За тэгээд явуулчихсан уу. Одоо амарсан нь дээр дээ дүү. Маргааш чи чинь Бээжин рүүгээ буцна гэл үү ?

З -Нөгөө хоёр яваагүй ээ, байж л байна. Тийн та өглөө намайг хүргээд өгөөрэй. Би өглөө таныг дуудья. За одоо хэд болж байна ах. ...Аан за за. Би 3 хагас гэхэд тан руу нэг ярилаа шүү тэ... За за өглөө ярина шүү ах.

Х -Аанхан за за, ок ок ах нь нэг кино үзээд ... янзын эр вэ гэж бодож амжаад би утсаа шидлээ. Кино ч сүүл хэсэгтээ орж аймшигт аллага болов.

 

Төд удалгүй утас дуугарлаа даа. Өнөөх маань байлгүй хаачихав.

 

Х -За дүү яав аа бас?

З -Өө ах уучлаарай. Хөөш ингээд байхын. Нөгөө хүүхэн нь нэг групп хийчихье эр хүнийг лаг болгодог нэг юм байдаг уучих гээд байх юм. Гялгар ууттай эм шиг шингэн юм. Энэ найз хүүхэн нь Синга-д их удсан гэнээ. Найз залуутайгаа л хааяа хэрэглэдэг гээд нэг эм уучих гээд байх юм. Яах уу?

Х -Айн. Хөөе за тэр дэмий байх даа. Дүү ёстой нам унтуучихбал тэ ккк. Гэхдээ чи ер нь өөрөө л мэдэх хэрэг ш дээ тэ ккк.

З -Харин яах вэ байз. Хорыг ч арай ингэж өгөхгүй байх тэ. Та юу гэж бодож байна.

Х -За дүү ёстой бүү мэд. Би бол хэрэггүй л гэж зөвлөх байна. Тэгээд ажлаа амжуулчихсан юм бол одоо наадуулаа явуулчихсан нь дээр юм биш үү. Ах нь унтах гээд байна. Эрт хүүхэд зөөнө.

З -За аанхан. Нэг нь их хөөрхөн охин юмаа. За би ерөөсөө уухгүй тэ. Эргээд ярья ах гээд шийдэмгий утсаа тасалчихлаа.

 

“Юун эргэж ярих вэ. Ах нь одоо унтлаа” гэсэн миний үг надтайгаа үлдэв. Би ч хэвтээд л нам унтлаа. Ингэж зөвлөгөөний утас ажиллуулах шахаж нэг шөнийг өнгөрөөлөө. Залуу дахиж залгаагүй бололтой. Харин өглөө 5 цаг өнгөрч байхад “Ах баярласан шүү. Өглөө утсаа аваарай” гээд мессеж биччихсэн байв ккк. Унтаагүй бололтой.

 

Ингээд өдөр 12 цаг өнгөрч байтал өнөөх маань залгалаа.

 

З -Ах сайхан амарсан уу ккк.

Х -Өө яахав. Чи харин дажгүй юу?

З -Би ч бараг л унтсангүй дээ. Тэр хоёртой ингэж тэгсээр байгаад.

Х -Яасан. Чи нээрээ нөгөө эмийг нь уугаад тэгээд групп энэ тэр болсон уу?

З -Үгүй ээ, би тэрийг нь уусан гээд хаячихсан ш дээ ккк. Аюултай тэ... За та ингэсгээд манай гадаа хүрээд ир тэгэхүү ах. Дүү нь орой явна. Ганц нэг ажил байнаа... хүлээж байя.

 

Би яваад очлоо. Манай хүн гонж зангиа болчихсон нэг тамхи ёндойтол зуучихсан нэлээн өөртэй итгэлтэй болчихсон зогсч байна. Бас нэг хар шил хамартаа хийчихжээ.

Бид хоёр урт шөнийн талаар хальт дурслаа.

 

З -...Өө сурчихсан хүүхнүүд билээ. Нэг шил архитай ирээд. Тэрийгээ задлачихсан болохоор нь би хаширлаад уугаагүй. Тэгсэн нэг нь нэг хүн рүү яриад л жижиг архи авчруулаад тэрнээс нь би нэг хоёр татсан.

Х -Тэгээд өөрсдөө архины мөнгөө гаргасан юм уу?

З -Үгүй ш дээ. Би л төлөхгүй юу.

Х -Чи ч тэгвэл бас л шатаж өгсөн юм байна даа. Нөгөө эм тэгээд яав?

З -Өө би уулаа гээд амнаасаа асгачихсан. Гэхдээ дараа бодсон амсах ч аюултай тэ. Аманд ороод л шүлсээр хордуулдаг байвал тэ.

Х -Чи уг нь тун хашир эр юм даа. Урьд нь ер нь хүүхэн шуухантай байсан биз дээ.

З -Байсаан. Гэхдээ нэг найзуудтайгаа бас л нэг иймэрхүү явдаг хүүхнүүд. Уг нь эд нар амар тэ. Эргүүлэх юм байхгүй шударга.

Х -Чи зүгээр л үерхдэг хүүхэнтэй бол айн ккк. Биеэ үнэлэгч нар ядаж хийморьт чинь муу шүү.

З -Аан тэгээд хүүхэн эргүүлэх ч бас л тэ. Аягүй бол хүүхэдтэй болчихлоо гэнэ...

Х -Бас залхуу айн ккк. Тэгээд нөгөө эмээ уугаагүй группээ хийчихсэн үү?

З -Үгүй тэгээд тохироод нөгөө хүүхэнтэй нэг нахиад. Тэр хоёр чинь өнөө архиа хоёулаа хуваагаад уучихсан. Тэгсгээд тас. Би бас айгаад. Худлаа унтаж байгаад таны хэлснээр хоолой ингэчихбэл тэ. /өчигдрийн миний хийснийг яг дуурайж үзүүлэв. Би ч нэлээн инээлээ/ Тэгж хардаад өнөө хоёрыг сэрээд явтал яг харж суулаа ш дээ. Бараг 7 гээд нэг юм сэрж явлаа ш дээ. Тэр нөгөөдөх нь хүүхэдтэй юм уу даа. Тэрийг нь харах хүн байхгүй гээд нөгөөдөхөө босгоод явсан.

Х -За бас овоо тэвчээр шүү. Хүүхэн аваад тэрийгээ манаж хоноод ккк. Одоо тэгээд шартахгүй гайгүй байна уу ?

З -Аан нүд анилдаад л байна. Алуулчихаагүй л хойно. Ганц хоёр цагийн нойр ч яамай тэ ккк.

 

Ийм нэг тун тагнуулч сэтгэлгээтэй бас овоо зожиг хашир залуутай таарч нэг шөнийн турш утасны таксич зөвлөгч хийж хонолоо доо. Манай хүн сургалтаа дуусгаж ирээд мөн нөгөө охиноо дуудах ба тэгэхдээ намайгаа бас л дайлчлах юм болоод л буулаа. Мөд эхнэр авахгүй нөхөр шиг байна аа...

 

Үргэлжлэл бий.

 

"https://twitter.com/hoovon_huh"  “Follow me” гэдэг билүү… бас лайк манайхаан. 

 

https://www.facebook.com/HOOVON 

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон

Shuud.mn
Сонин хачин
зочин:
одооны охид ямар аймар болсон юм бэ? сүүлийн хэсгийг уншаад бүүр нүд орой дээрээ гарлаа...яаана даа....ямар азгүй эр хүн ийм охидтой гэрлэх бол? бурхан минь....биеэ үнэлэгчдийг авдаг эрчүүд гэж балиар юмнууд байдагын бнадаа..ммм
2015-05-12
Зочин:
Уг нь таны нийтлэл их дажгүй санагдаад хүлээж байгаад уншдаг байлаа.Харин сүүлийн үед арай л хэтэрхий залууст буруу сурталчилгаа хийгээд байна уу даа.Миний хувьд жоохон гэр бүлээс гадуур тэнэх дуртай байсан бол их л юм сурахаар мэдэж авлаа ккккккк.Амьдралд өгөөжтэй, бодууштай, жирийн амьдралын нулимстай, инээдтэй нэг тиймэрхүү л нийтлэл хүлээж байна шүү.
2015-04-27
Зочин:
Za amidral hoino zov talaas n hvleej abh n chuhal er n bol burhanaas ogogdson ter zvilees ihiig dabj shunah n hvnii zan shunal tachaald hemjee chuhal hetreed irheeree gaj don bolno ...nuugaad ybj boloh ch ene emegnelt amidral yum ...iim zamd oroh hereggvi
2015-04-26
Schumacher:
Saixan sanagdchixlaa,nutagtaa saixan amraarai!saixan setgelt tusch busgui mini.Xoovontou nuur tultsgaaj dee.Ene zundaa bol nutag yavj amjixgui ni.
2015-04-26
munkhuu:
Би Таксиг уншдаг, монголын нийгмийн амьдралыг ямар ч өнгө будаггүйгээр өгүүлдэг болохоор сонирхолтой байдаг, ийм л нийгэмд ийм хүмүүс дунд бид амьдарч байгаа. Харин би нэг ч удаа коммент үлдээж байсангүй, харин хүмүүсийн сэтгэгдлийг уншдаг, зарим нь дэмжиж зарим нь бyруушааж л байдаг, байх л асуудал. Сая Верагийн жолооч гэдэг киног үзлээ, чухрайн кино гэхлээр нь , тэр Панин дандаа ийм нэг сөрөг өөдгүй дүрд тоглох юм, Бригадад ч гэсэн, уг хүний төрх нь тэр дүрдээ яг тохирно гээч. За кино ярьж хадуурах ч яахав, Таксигаа үргэлжлүүлээрэй, Кореагаас бичсэн хэсгүүд маш сонирхолтой байсан шүү, бичсэн нь Хоовон болохоос иймэрхүү явдлууд өдөр бүр л болж байгаа. Амжилт !!!
2015-04-25
munkhuu:
Би Таксиг уншдаг, монголын нийгмийн амьдралыг ямар ч өнгө будаггүйгээр өгүүлдэг болохоор сонирхолтой байдаг, ийм л нийгэмд ийм хүмүүс дунд бид амьдарч байгаа. Харин би нэг ч удаа коммент үлдээж байсангүй, харин хүмүүсийн сэтгэгдлийг уншдаг, зарим нь дэмжиж зарим нь бyруушааж л байдаг, байх л асуудал. Сая Верагийн жолооч гэдэг киног үзлээ, чухрайн кино гэхлээр нь , тэр Панин дандаа ийм нэг сөрөг өөдгүй дүрд тоглох юм, Бригадад ч гэсэн, уг хүний төрх нь тэр дүрдээ яг тохирно гээч. За кино ярьж хадуурах ч яахав, Таксигаа үргэлжлүүлээрэй, Кореагаас бичсэн хэсгүүд маш сонирхолтой байсан шүү, бичсэн нь Хоовон болохоос иймэрхүү явдлууд өдөр бүр л болж байгаа. Амжилт !!!
2015-04-25
zochin:
buruu baina dahij iim buruu zuils bichij bolohgui
2015-04-25
ЮМ-ҮЗ:
барьж CD-гээ авнаа, мөн, энэ далимаараа зүсээ харалцаж танилцанаа, Хоовон гэгч хэн болохыг таньж мэдэх явдал гарнадаа, хэхэхэ.
2015-04-25
Schumacher:
Saixan sanagdchixlaa,nutagtaa saixan amraarai!saixan setgelt tusch busgui mini.Xoovontou nuur tultsgaaj dee.Ene zundaa bol nutag yavj amjixgui ni.
ЮМ-ҮЗ:
Сайн уу, Хоовоон? Хэхэхэ, Баянхошууны айл маань өөрсдийнхөө хэрэгтэй гэсэндээл зарж зарцуулж байдаг нь сайхан санагддаг. Магадгүй, бусад хэн нэгэнд шальгүй хэдэн цаас байж болох ч маньдаа бол жаахан ч гэлээ их мөнгө, тэр тусмаа хөдөлмөрлөсний минь хөлс цалин цагаан мөнгө минь, хүн гэгдэхийн сэтгэл зүрхээ хуваалцаж хир чадлаараа дэм болсондоо өөрөө өөртөө баярлаад л харайлгаж явдаг. Энэ маань маньдаа болоо, хэсэгхэн зууртаа ядруу зутруу зүдрүү яваа хэн нэгэнд ганц удаа, өчүүхэн ч атугай гэгээ гэрэл дөхүүлж байгаадаа баярладаг. Энэ маань л маньд нар шиг илч дулаан шингээст малийсан инээмсэглэлийг өөрт минь авчирдаг, хэхэхэ. Баянхошууныхан ч, Хоовоон чи ч аж төрөлт, амьдран суултад хүмүүний харгуйд учрах бүхнийг буй байгаагаараа хэлж өгүүлдэг чинь хүн хүндээ хэрэгтэйг, хүн хүнээрээ дутаж явдагийн чин үнэнг хас хаш хэлж байдаг болоод л бурхан болоочид дэм болоход гэмгүй гэдэг итгэцийг минь төрүүлсэн. Хэхэхэ, Хоовоон, ганц CD хадгалаад байж байгаарай, Монголдоо очихоороо чамтай холбоо барь
2015-04-25
ЮМ-ҮЗ:
Сайн байцгаана уу, та бүхэн минь? Урин дулаан болоод хүүхдүүд гадаа тоглоод хөгшид нарлацгаагаад ёстой л УБ минь униартаад хавар болжээ байгаадаа, УБ-т минь. Манай энд ч ялгаагүй ээ, дулаараад ногоо ургаад зүлгээ хадаж хяргах ажил эхэлчихээд л байж байна. Та бүхэн сайхан амарцгаагаарай.
2015-04-25
bachka:
Zwvharsan yum bichdeg boljee odoo shuud haaval taarna iim niitleliig shalgadag gazar ni shalgaj sadar samuun surtalchilj bgaag zogsooh heregteishdee end chini nasand hvreegvi yvvhed zaluuchuud erbni tegeed uhamsar doroi yvmvvs buruugaar ashiglahad duhum boloh niitlel bnq mngld biyee vneleltiig zuuchildag hvmvvst hariutslaga tootsdoggvimuu uuruu bas zuuchlagch hiisen bhiim
2015-04-25
zochin:
buruu baina dahij iim buruu zuils bichij bolohgui
Auggdoug:
haha neg iimerhyy hashir burhinuud ch bas baidag shyy , manai neg naiz sanaand orchihloo baiz
2015-04-25
xoovond:
Udriinhuu bolson zuiliig l bichij ba shdee.taalagdahgui bol unashihlaa bolIochee. Ene bol amidral shudee.
2015-04-24
Зочин:
uzel surtalgyi yum bichihee boliosoo. Ene shuudiihan ch gej, hoovon ch gej taarch dee yaduu setgelgee
2015-04-24
Зочин:
Ийм юм ч нийтлэж байдаг, хоовон ч арчаагаа алдаж дээ, дахиж уншихгүй ээ
2015-04-24
unen:
hmmm tai sanal neg bn. deer solongos yavaad irseneesee hoish gachin baigaashuu chi
2015-04-24
Mongolman:
Boov bosoj eleg hoshiv. Bdg l amidral Hoovond amjilt husie
2015-04-24
hmmm:
hoovon yanhandald surtalchilahgui shuu! buruu ulger duurailal unshigch zaluust uguud l baina daa.
2015-04-24