Нэрээ сольсон хятад хил нэвтрэхийг завджээ
2015-04-24

Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор энэ сарын 22-ны өдөр нэрээ сольж хууль бусаар  хил нэвтрэхийг завдсан тохиолдлыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлжээ. Уг иргэн нь Монгол Улсад 10 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр 2007 онд албадан гаргагдсан БНХАУ-ын иргэн Т гэгч байсан аж. Түүнийг нутаг руу нь албадан буцаасан байна. 

Shuud.mn
Сонин хачин