Үдээс хойш гэнэтийн сайхан мэдээ хүлээн авна
2015-04-25

 

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 7. Санчир гараг. Өглөгт охин одтой, 6 цагаан мэнгэтэй цагаагчин Хонь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 

* * *Өрнийн зурхай * * * 

 

Хонь (3/21-4/19)

Зөрчилдөөнтэй хоёрдмол өдөр, гэнэтийн таатай ба тийм ч таатай бус тохиолдлоор дүүрэн өдөр. Гэр бүлийн асуудлууд нь таниас ихээхэн тактик ба өөрийгөө золиослохыг шаардана. Магадгүй та хуучин алдаагаа засч чадах юм. Эмэгтэй хонинуудхамтрагчаа анхааралтай эргэн харах ба төлөвлөгөөнүүдээ эргэн нягтлах хэрэгтэй. Учир нь урьдын алдаа ба хоосон мөрөөдөл нь гэнэтийн зардал эсвэл ноцтой асуудлуудыг үүсгэж магадгүй. Бодит байдлыг үнэн зөвөөр үнэлж цэгнэ.

 

Үхэр (4/20-5/20)

Энэ өдрийг хувийн ажил хэрэг, орон байрны тохижилт, зуслангийн газар цэцэрлэг ногооны талбайд зориулаарай. Өөрт байгаа боломж бололцоог дэнслэхийг од гарагсын зүгээс зөвлөж байна. Энэ хорвоогийн бүх ажлыг хийж гүйцэтгэж амжихгүй тул хэрэггүй, хий хоосон төсөл төлөвлөгөөний араас хөөцөлдөх шаардлагагүй. Биеийн эрүүл мэндийн байдалд онцгой их анхаарлыг хандуулах, ялангуяа хооллоход анхаараарай. Идэх хэмжээгээ багасгаж, архи дарс мэтийн согтууруулах ундааны зүйлсийг хэрэглэхийг таслан зогсоо.

 

Хамтатгах (5/21-6/21)

Ид шидийн өдөр. Бүтээж туурвих онгод мэдэгдэхүйц дээшилж, төсөл төлөвлөгөө тань шинэ санаа, аль эсвэл бусдын зөвлөгөөгөөр дэмжигдэх болно. Гэнэтийн мэдээ таны амралтын өдрийн ая тухыг алдагдуулах хэдий ч үүнийг сэтгэлийн хөдлөлөөр бус гэр бүлийнхээ хүмүүсийн тусламжтайгаар шийдээрэй. Энэ шйидэлдээ та хэзээ ч харамсахгүй байх болно. Янаг амрагийн харилцааны хувьд тогтворгүй байх бололтой. Эсвэл та эргэлзээнээс холдож хүлээж байснаасаа илүү ихийг авна, эсвэл ядрал, сэтгэл гутралыг авчрах тойруулганд татагдан орох болно.

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Бүтээмжтэй өдөр. Гэр бүлийн жижиг сажиг асуудал болон ойр дотнын хүмүүстэй холбоотой асуудлууд үүсэх бололтой. Та өөрийн зохион байгуулах ур чадвараа бүрэн гаргаж, өрнөж байгаа үйл явдалтай зохицон тэвчээртэй байж, аливаа ажил төрөлд ажил хэрэгчээр хандах хэрэгтэй болох нь. Ямар нэгэн зүйлтэй болоход таатай өдөр. Ашигтай худалдан авалт хийх, гэрийн тавилгаа өөрчлөх, гэртээ засвар хийж эхлэхэд сайн байна.

 

Арслан (7/23-8/22)   

Эерэг өдөр, сэтгэл санаа амар амгалан, биеийн байдал сайн байна. Гэр бүлийн харилцаанд эерэг байдал зонхилно. Гэвч гэнэтийн маргаан нөхцөл байдлыг хурцатгаж магадгүйг анхаарах хэрэгтэй. Ажил хэргийн асуудал танд ашиггүйгээр шийдэгдэх төлөвтэй. Та хүмүүсийг гадна үзэмжээр нь хийсвэр байдлаар дүгнэж, сөргөөр хандахаас зайлсхий. Гараа зүсэх буюу цус гарвал муугийн шинж.

 

Охин (8/23-9/22)    

Гэнэт ирсэн таагүй мэдээнээс болоод та өмнөх төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж магадгүй. Хариуцлагатай шийдвэр гаргах гэж бүү яар. Алдаа эндэгдэл гаргахгүйн тулд ойр дотны хүмүүсээс зөвлөгөө ав, хэрэг болно. Үдээс хойш ганц бие охинууд амрагийн асуудлаар хөөцөлдөх нь дэмий цагаа үрсэн ажил болно. Түүнчлэн өнөөдөр сексийн харилцаанд орохдоо болгоомжтой байж, хамгаалах сэргийлэх арга хэмжээ аваарай.


 

Жинлүүр (9/23-10/22)   

Тааламжтай өдөр. Энэ өдрийн гол уриа нь хайр сэтгэл, уучлал, зөөлөн сэтгэл байх болно. Спортоор хичээллэн ачаалал авч, гэрлэлтээ бүртгүүлж, үр хүүхэдтэй болох болон харьцаа холбоогоо бэхжүүлэхэд таатай байна. Аюул осолтой болон эрсдэлтэй зүйлсээр хичээллэх, оролдох гэсний хэрэггүй ба бусдыг илтээр доромжилж дээрэнгүй зан гаргахгүй байхыг од гарагс анхааруулж байна. Үдээс хойш гэнэтийн сайхан мэдээ хүлээн авч магадгүй.

 

Хилэнц (10/23-11/21)   

Таагүй өдөр. Ажиллахад хүнд сэтгэл санаа тавгүй байна. Өндөр настангуудын хувьд аливаа асуудлыг хүндээр бүү хүлээж ав. Таны аура сул байх тул ужиг өвчин тань сэдрэх болно. Хэрэв өнөөдөр гэнэт өвдвөл өвчин тань хүнд байх болно. Эрүүл мэнддээ сайтар анхаар. Залуусын мөнхийн сэдэв хайрын асуудал тийм ч муугүй байх нь.


 

Нум (11/22-12/21)    

Өнөөдөр та энерги эрч хүчээ мэдэгдэхүйц хэмжээгээр суларч байгааг мэдрэх бололтой. Хэрвээ та онцгой эмзэг сэтгэлтэй хүн бол сэтгэл санааны хямралд орох эрсдэл нүүрлэж байна. Зочид гийчдийн хувьд таны гэрийн үүд хаалга нээлттэй байх ёстойг санаарай. Танд ойрхон байдаг хүмүүст тулгарсан асуудалд идэвхтэй, чин сэтгэлээсээ оролцоорой. Цэвэр агаарт зугаапж сэтгэл санаагаа ариусган алжаал ядаргаагаа тайлах боломж гарвал түүнийг бүү алдаарай.

 

Матар (12/22-1/19)   

Нэгэн хэвэндээ байвал илүү аз жаргалыг мэдрэх болно. Од гараг магтаал сайшаалаас сэтгэл ханамж ав. Тэдний ялдам дулаан байдлаас ич. Энэ ордны эмэгтэйчүүд шинэ танилтай учирч улам л гялалзаж сайн талаа харуулах болно. Эрчүүдийн хувьд таагүй асуудлууд тодорхой хэмжээгээр улам дордоно.


 

Хумх (1/20-2/18)   

Сайхан өдөр, та үйл ажиллагааны хүрээгээ тэлж чадна. Өнөөдөр та ахуйн асуудлаа ч цэгцэлж амжих байх. Гэхдээ та өөртөө асар том зорилго бүү тавь, мөн хэдэн ажлыг нэгэн зэрэг барьж авах хэрэггүй. Гэнэтийн нөхцөл байдлаас болоод ойр дотны хүмүүстэй маргаан зөрчил үүснэ гэж одод сэрэмжлүүлж байна. Хоолныхоо чанарт анхаарал тавь. Болж өгвөл хоолны дэглэм баримтал.


 

Загас (2/19-3/20)

Өнгөрсөн өдрийн үдээс хойшхи эерэг хандлагууд нь энэ өдөрт сайнаар нөлөөлөх олно. Сэтгэлийн зовуурь, жижиг сажиг харамслыг мартах хэрэгтэй. Хэрвээ та хатуу чанга зангаа таягдан хаявал ойр дотны хүмүүсийн дунд бүрэн орж чадах төдийгүй, тэднээс сайшаал магтаалыг хүртэх болно. Энэхэн үеийн үнэ цэнийг мэдэрч, жаргалтай мөч бүрийг амтал.

Shuud.mn
Сонин хачин