Р.Анхням Бээжингийн кино фестивальд оролцлоо
2015-04-25

БНХАУ-ын Бээжин хотод болсон "Бээжингийн кино" фестивальд жүжигчин Р.Анхням оролцлоо.

 

Тэрбээр өмнө нь уг  фестивальд  “Гаадаа Мээрин” киногоороо оролцож байсан юм. Харин энэ удаад "Чонон сүлд" киноноогоороо Монгол Улсаас анх удаа уригдан оролцож байна.

 

Манай жүжигчид өмнө нь олон улсын фестивальд оролцож байсан болохоос жүжигчдийн зүгээс ийнхүү уригдан улаан хивсан дээгүүр алхах болсон нь анх удаа гэнэ. 

 

Жүжигчин Р.Анхням хамгийн анх “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд тоглож үзэгчдийн танил болж байсан бол түүнээс хойш “Сексийн эрх чөлөө”, “Гурван шөнө, хоёр өдөр”, “Хайрын эрэлд” гээд олон кинонд тоглож байсан билээ. Тэгвэл “Гаадан Мээрин” киногоороо БНХАУ-д танигдаж Монгол жүжигчдийнхээ хувьд гадаад зах зээлд гарч дэлхийд танигдах анхны түүчээ нь болж байна.


Уг наадам нь 32 жилийн турш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа ба улаан хивсний ёслол, шалгаруулалт гээд зохион байгуулалт, нэр хүндийн хувьд өндөр төвшинд болдог томоохон арга хэмжээ аж.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SAIHAN BUGUUD MUNDAG EMEGTEI AMJILT HUSEY.
2015-04-26
medvuu:
odoo bolno
2015-04-26
baadai:
Amjilt husie
2015-04-25