Кидман кино урлагийг орхино
2015-04-25

 

 

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман тун удахгүй урт хугацааны амралт авахаа “HBO” телевизийн “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ. Тэрбээр “Кино урлагт өнгөрүүлсэн цаг хугацаа минь миний амьдралдаа туулж өнгөрүүлсэн хамгийн сайхан үе. Би кино урлагтаа хайртай. Бас хэзээ ч орхиж чадахгүй. Гэхдээ надад амралт хэрэгтэй байна. Би ирэх сардаа багтааж зураг авалт зэргээ дуусгаад урлагаас түр хугацаанд явах болно” гэж хэлжээ.

 

Хөтлөгч жүжигчнээс “Хэдий хугацаанд амралтаа авах вэ?” гэж асуухад тэрбээр Мэдэхгүй байна. Миний тооцоолсноор 1, 2 жил болох байх. Гэр бүлдээ цаг гаргахыг хүсч байна. Охид минь том болж байна. Би тэдний дэргэд байхыг хүсч байна. Охид минь надад бус эгчид минь нууцаа ярьдаг. Энэ бүхэн надад хүнд цохилт болж байна. Би том охиноо найз хөвгүүнтэй болсон гэдгийг саяхан мэдсэн. Охиноосоо “яагаад ийм чухал зүйлээ ээждээ хэлээгүй юм бэ?” гэхэд “Та үргэлж завгүй байдаг” гэж хариулсан. Тиймээс л дээрх шийдвэрийг гаргасан. Гэр бүлийнхээ хувьд чухал нэгэн болмоор байна. Би урлагт хайртай. Гэхдээ гэр бүлдээ хязгааргүй хайртай” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин