МҮЭСТО-д “Эрүүл элэг” сэдвээр зөвлөгөө өгч байна
2015-04-26

Монгол Улс 100 мянган хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа тѳдийгүй энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 8 дахин их байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудын дүгнэж байгаагаар элэгний хорт хавдар, хатуурлын нас баралт улам нэмэгдэх, нас баралт залуужих төлөвтэй байгаа юм. 

 

Тиймээс ЭМСЯ , Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "ОНОМ" сангаас хамтарч "Эрүүл элэг" хөтөлбөрийг боловсруулжээ. Мөн удахгүй элэгний С вирүсийг эмчлэх эмчилгээний удирдамж батлагдан гарах юм. Ингэснээр архаг С гепатитыг бүрэн эмчилж чадах "Harvoni" эм Монгол Улсад бараг 100 дахин хямд үнээр орж ирэх боломж бүрдэх учиртай. 

 

Тэгвэл МҮЭСТО-нд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн санаачлагаар ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "Оном" сан хамтран хэрэгжүүлж буй Эрүүл элэг хөтөлбөрийн "Эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр"-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар олон нийттэй нээлттэй уулзалтууд хийж байна. Энэхүү уулзалтыг энэ сарын 24-26 ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Eruul enh:
Hudlaa shaagaad l tsag hugatsaa baraad baih yum, manaihand er ni ingehed chaddag yum gej baina uu??
2015-04-26
bataa:
mongold oruulj irj baigaa elegnii S virusnii emiin daraagiin caijruulsan huvilbariin em ni delhiin olon orond emchilgeend heregleed ehlesen baina,Manaihan eer hoorondoo hereldej baih hoiguur ni daraagiin ueiin em garchee. Mongoliin said darga nar ichij amidraasai.ard tumniig huurch eersdiigee reklamdahaa bolivol taarna
2015-04-26