Калбуко галт уул дэлбэрэв
2015-04-26

Чили улсын өмнөд хэсэгт байрлах Калбуко гал уул өнгөрсөн долоо хоногт идэвхжиж, үнс нурмаа цацаж эхэлсэн. Тэгвэл галт уул өчигдөр 14.00 цагийн үед дэлбэрч, халуун лав урсаж эхэлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Онцгой байдлын аврагчид галт уул орчмын 20 км доторх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Гал уулын бэлд орших Энсенада тосгоноос 5000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Халуун лав урсаж эхэлсэн бөгөөд Энсенада тосгоныг чиглэж байгаа юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор халуун лав энэхүү тосгоны бүхэлд нь хамарч, дахин хүн амьдрах боломжгүй болно хэмээн таамаглаад буй.  

Калбуко галт уул 1996 онд сэрж байжээ. Чилид 1962 онд том хэмжээний галт уулын дэлбэрэлт болж, 22 мянган хүн орон гэргүй болж, 15 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин