Крис охиноо хүлээн зөвшөөрчээ
2015-04-26

Өнгөрсөн гуравдугаар сард бүжгийн багш Ниа Ами гэх бүсгүй дуучин Крис Браунаас хүүхэдтэй болсон хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж, 3.2 сая ам.долларын нөхөн төлбөр шаардсан билээ. Энэхүү мэдэгдлийн дараа дуучин залуу бүсгүйг шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм. Энэ сарын эхээр Крис инстаграмдаа охинтойгоо авахуулсан зургаа байршуулаад, “Бурханы бэлэг” хэмээн бичсэн билээ. Тэрбээр охинтой хамтдаа авахуулсан зургаа олон нийтийн  сүлжээндээ байршуулсан хэдий ч Ролитиг өөрийн  охин биш хэмээн фэнүүддээ мэдэгдсэн юм.

Тэгвэл Крис өчигдөр твиттерээрээ дамжуулан Ролити охины аав гэдгээ албан ёсоор мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Тиймээ, тийм би охины аав” гэж жиргэжээ. Кримс, Ниад нөхөн төлбөр өгч  охиноо өөрөө өсгөхөөр болсон гэж түүний хэвлэлийн төлөөлөгч нь “TMZ” сайтад ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин