Намын бүлгүүд хуралдана
2015-04-27

УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан өнөөдөр хуваарь ёсоор хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар яригдах гол зүйл нь Засгийн газраас өргөн баригдсан Тавантолгойн гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал байх бололтой.

 

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

 

Нам эвслийн бүлгийн хуралдаанаас гадна ажлын хэсгийн хуралдаан мөн өнөөдөр товлогдсон байна.

 

  • Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
  • Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, эрх зүйн шинэчлэлийг иж бүрэн хийх талаар санал боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.
Shuud.mn
Сонин хачин