С.Эрдэнэ: Тэтгэврийн насыг нэмэх тухай нэг ч үг яриагүй
2015-04-27

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.



-Тэтгэврийн даатгалын шимт­гэлийн нэрийн данс­ны тухай хуульд нэмэлт оруу­лах тухай хуулийн төс­лийг УИХ-ын чуулганаар хэ­лэлцэж эхэллээ. Олон ний­тийн дунд ч энэ хуулийн хү­лээлт их байна. Хуулийн төс­лийн ач холбогдол, үр дүн­гийн талаар ярилцлагаа эх­лэх үү?


-Сүүлийн 20 гаруй жил л бид энэ хуулийг шинэчлэх талаар ярилаа. 1995 онд нийгмийн даат­галын шинэ тогтолцоонд шилж­сэн. 1998 онд Нэрийн данс­ны шинэ хууль баталж 1999 оноос хэрэгжиж эхэл­сэн байдаг. 1995 оноос хойш нийгмийн даатгалын сан тэр дундаа тэт­гэврийн сангийн бодит мөнгөн хуримтлал хийгдээгүй.



Анхнаасаа хуваарилалтын зарчмаар явж ирсэн. Хуваарилалтын зарчим гэдэг маань шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлээр тэтгэвэр олгох, санхүүжих, дутсаныг нь төсвөөс нэмэх байдлаар явсан гэсэн үг. 1999 оноос Нэрийн дансны хууль хэрэгжиж эхлэх үед 1999-2021 он хүртэлх тэтгэврийн чиглэлээр баримтлах Үндсэн чиглэлийг баталсан юм. 2012 оноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, 2015 оноос бүтэн хуримтлалын тогтолцоонд шилжихээр болсон ч харамсалтай нь бүрэн байтугай хагаст нь ч шилжиж чадсангүй. Эдийн засаг, нийгмийн боломж бололцоо гарсангүй.



Өнөөдөр тэтгэврийн даатгалын санд хуримтлагдсан мөнгө хаачив, шимтгэлийн мөнгө хаашаа орсон бэ гэсэн асуудал урган гарч  ирж байна. Үнэн хэрэгтээ нэг ч төгрөг хуримтлагдаагүй байхгүй юу. Ганц манайд ч биш дэлхийн маш олон улс орон ийм хувилбараар явдаг. Хуваарилалтын зарчмаар л явдаг юм. Цаашдаа энэ хэвээр яваад байх уу гэдэг асуудал урган гарсан. Хоосон хууль баталчихаад яваад байж болохгүй гэдэг үүднээс хуулийг шинэчлэх шаардлага бий боллоо. Миний хувьд салбар хариуцаж байгаа сайдын хувьд нэрийн дансны хуримтлал бий болгоё, хуулийг хэрэгжүүлэх бодит нөхцлийг бий болгох ёстой гэдэг үүднээс ажилласан. Нийгмийн даатгалын сан тэр дундаа тэтгэврийн нэрийн дансыг мөнгөжүүлэх ажлын хэсэг Засгийн газраас гарч Монголбанк, манай яам, бусад холбогдох яамдууд хамтраад ажиллаж байна.



-Ипотекийн зээл ч гэдэг юм уу, эсвэл бусад зээлд нэрийн дансан дахь мөнгөө барьцаалах боломж бүрдэх нь гэж ойлгож болох уу?


-Тэгж ойлгож болохгүй. Тэтгэврийн даатгалын сан гэдэг хуримтлалтай улс орнуудад маш том сан байдаг юм. Урт хугацааны, тогтвортой, үр дүнтэй маш өндөр ашигтай хөрөнгө оруулалтын сан болж хувирдаг. Зөв менежмент хийвэл шүү дээ. Тэгэхээр, бидний барьж байгаа гол байр суурь бол дээр хэлсэнчлэн үр дүнтэй, тогтвортой маш  том хөрөнгө оруулалтын сан бий болгох явдал. Монголд одоогоор урт хугацааны хөрөнгө оруулалтын том сан байхгүй байна.Сүүлийн хоёр жилд Ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуримтлал Монголбанк дээр бий болчихлоо. Ипотекийн зээлийн  бодлогыг хэрэгжүүлснээр 80 гаруй мянган айл орон сууцанд орсон байна.



Энэ хүрээнд 2.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаасны хуримтлал бий болчихсон. Их хурал өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд Монголбанкинд чиглэл өгсөн. Тодруулбал, төв банк мөнгөний бодлого барьдаг газар болохоос ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг газар биш. Хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрөө Засгийн газарт шилжүүл гэсэн чиглэл өгсөн. Тэгээд ипотекийн зээлийн төсөл хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэх гэхээр тэрнийг хүлээж авах бэлэн сан байхгүй байсан юм. Бид ярилцаж байгаад тэтгэврийн даатгалын санд актив төрүүлэх замаар үнэт цаасыг шилжүүлье гэсэн чиглэл өгсөн. Тэртэй тэргүй л нэрийн дансанд Засгийн газар 8.8 их наяд төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа учраас тэрний суурь болгох 20 гаруй хувьтай нь тэнцэх үнэт цаасыг нэрийн дансанд шилжүүлж байна.


1.2 их наяд төгрөгийн үнэт цаас бол өнөөдөр Монгол Улсад байгаа хамгийн сайн актив. Яагаад гэхээр, 80 мянган айл орон сууцандаа орчихсон, зээлийн хүүгийн төлбөрөө тогтмол хийж байгаа . Сард нэг айл 500 мянган төгрөг төллөө гэхэд тухайн сард 40 тэрбум төгрөг, жилд 480-500 тэрбум төгрөг тогтмол орж ирж байгаа юм. Энэ мөнгө тэтгэврийн нэрийн дансанд шилжих юм бол тэтгэврийн даатгалын санд жил бүр хэдэн зуун тэрбум төгрөг орж, энэ сан маань хөрөнгөжиж эхлэх юм. Бэлэн төлбөрөөр орж ирэх мөнгө жил тутам хуримтлагдсаар сан маань тодорхой хугацааны дараа нэрийн дансны тэтгэвэр тавьж олгох бүрэн чадамжтай болох нь гэж ойлгох ёстой.



-Тэгэхээр батлагдсан даруйд хэрэгжиж эхэлнэ гэж ойлгох хэрэггүй юм байна, тийм үү. Ипотекийн зээлийг Нийгмийн даатгалын сан дээр төвлөрүүлчихээр боловсон хүчний асуудал яригдах байх?


-Ипотекийн зээлийн менежментийг шууд хүлээж аваад хэрэгжүүлэх боловсон хүчний чадавх одоогоор Нийгмийн даатгалын ерөнхий газар дээр бий болж амжаагүй. Тэгэхээр Монголбанк, Засгийн газар, манай яам гурвалсан гэрээ байгуулаад төв банк тодорхой хугацаанд боловсон хүчний чадавхитай болтол, энэ ажлыг хамтарч, туслан гүйцэтгэгч маягаар хийхээр ажиллаж байна. Хэрвээ бүтвэл тэтгэврийн даатгалын сан, нэрийн дансны хууль хэрэгжүүлэхэд маш том алхам болох юм. Бодит алхам болно гэж харж байгаа.



-Тэтгэврийн насыг нэмэх тухай яриа гарч эхэллээ. Яамнаас энэ талаар хууль боловсруулж эхэлсэн үү. С.Эрдэнэ ахмадуудад тэтгэвэр өгөхгүйгээр үхүүлэх бодлого гаргаж эхэллээ гэсэн шүүмжлэл байна шүү дээ?


-Тэтгэврийн насыг нэмэх тухай нэг ч үг яриагүй. Хэн ч энэ талаар яриагүй. Юмыг мушгин гуйвуулдаг, түүнийгээ улс төрийн зорилгоор ашигладаг хүмүүс одоо больмоор юм. Монгол оронд бие биеэ гүжирддэг, гүтгэдэг, нэгийгээ шүүмжлэхийн донтой хүмүүс олон болсон байна. Дандаа хар талаас нь харуулах гэж хичээдэг нийгмийн уур амьсгал хүчтэй болсон байна.Сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйл ерөөсөө ярихгүй болжээ. Залуучууд ч тэр, ахмадууд ч ялгаагүй. Ийм байвал улс орон хөгжихгүй биз дээ. Би Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлого дотор 2017-2030 оны хооронд эрэгтэй тэтгэврийн насыг 62, эмэгтэй тэтгэврийн насыг 58 нас хүргэх боломжийг судална гэж л оруулсан.


Түүнээс биш тэтгэврийн насыг нэмэх тухай ярьсан зүйл биш. Тэгээд ч насыг нэмэх асуудлыг ямар нэг бодлогоор шийддэггүй. Түүнийг чинь хуулиар шийддэг. Хууль батлагдаж байж нэмэх эсэх нь шийдэгддэг. Одоо ямар ч хуулийн төсөл боловсруулагдаагүй.Бодлогоо л бид батлах гэж байна. Бодлого дотроо яагаад хийх, судлах ажлаа тусгаж болдоггүй юм. 2017-2030 оны хооронд монгол хүний дундаж наслалт 70 гараад явчихна. Дундаж наслалттайгаа уялдаад тэтгэврийн насыг нэмэгдүүлэх боломж байгаа юу гэдгийг судлаж болно биз дээ. Дахин хэлье, нэмэх талаар хэн ч яриагүй шүү. Шүүмжилж болно. Харин хүнийг доромжилж болохгүй. Төр засгаа гутааж, хараар будаад л. Тэтгэврийн хүмүүст тэтгэвэр өгөхгүйгээр үхүүлэх гэсэн бодлого ч гэх шиг. Ийм байж болохгүй ээ. Төрөө дээдэлдэг монгол түмний ёс заншил гэж бас байдаг шүү дээ.



-Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх ёстой гэсэн нийгмийн шаардлага хэрэгцээ байна уу. Яам энэ талаар мэдээж судалгаа хийдэг байх?


-Байлгүй яах вэ. Тэтгэврийн даатгалын сангийн ачаалал гэж юм байна. Өөрөөр хэлбэл, нэг хүн дунджаар хэдэн жил тэтгэвэр авах, тэр хүнд ногдох тэтгэврийн сангийн нөөц, чадавхи хэд байвал болох вэ гэсэн судалгаа байдаг юм. Үүнийг хамаагүй ярьж болохгүй л дээ. Тэтгэврийн даатгалын сан маань дундаж наслалт өсөх хэрээр ачаалал нэмэгдэнэ. Чадавхи буурна гэсэн үг. Яваандаа тэтгэврийн даатгалын сан маань ачааллаа даахаа болиод дампуураад унавал үүрэг хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуудал урган гарч ирнэ. Тэр үед нь арга хэмжээ авахгүй яасан юм гээд дайрах байхгүй юу. Тэгэхээр үүнийг ярьж байх ёстой.



-Ардын намын гишүүдээс танд ажлаа тайлагнах албан бичиг хүргүүлсэн гэсэн. Та ажлаа тайлагнах уу?


-Тэдэнд заавал ажлаа тайлагнах албагүй. Яах вэ, их хурлын гишүүний хувиар тайлбар, санал асуулга авч болно. Тэнд нь хуулийн дагуу л хариулна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны тайланг НББСШУ-ы байнгын хороонд хүргүүлсэн. Ирэх долоо хоногийн байнгын хорооны хурал дээр тайланг нээлттэй тавина. Хүссэн сонирхсон гишүүн орж ирээд, хуралд оролцоод нээлттэй асуулт асууж болно. Заавал тусад нь хурал хийлгэж, тайлан авах гээд байх шаардлагагүй гэж харж байгаа. Хүсвэл яах вэ, хийж болно.



-Тэтгэврийн зээлийн хүүг буур­уулах асуудлаар Н.Номтойбаяр нарын гишүүд­тэй ойлголцсон уу. Нэрийн дансыг мөнгөжүүлэх асуудал яригдсанаар хүүний асуудал шийдэгдэх үү?
-Шийдэгдэхгүй.  Аливаа улс оронд тэтгэврийн зээлийн асуудал нь хуулиар зохицуулагддаг. Манайд тийм хууль байхгүй. Нөгөө талаар тэтгэвэр гэдэг маань өөрөө юу вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ бол барьцаа хөрөнгө биш. Тэтгэвэр гэдэг маань тухайн хүн өндөр настай болоод хөдөлмөрийн чадвар нь буураад, эрүүл мэнд гэх мэт янз бүрийн шалтгаанаар ажлаа хийж чадахгүй болсон тохиолдолд тэр хүний амьжиргааны баталгаажих төвшинг бууруулахгүй байх, өдөр тутмын хэрэгцээг нь хангах зорилгоор төрөөс өгч байгаа “тэтгэмж” байхгүй юу.



Ажил олгогчоос хуримтлагдсан хуримтлалаар нь эргээд тэтгэвэр өгч байгаа зүйл шүү дээ. Гэтэл тэрийг нь барьцаалаад зээл олгоно гэхээр ойлгохгүй байгаа юм. Бид судалгаа хийж үзсэн. Тэтгэврийн зээл авч байгаа ахмадууд үнэхээр идэх хоолгүй, өмсөх хувцасгүй болчихоод зээл авдаггүй юм байна. Бараг 70 орчим хувь хүүхдийн сургалтын төлбөр, машин, орон сууцны зээлд хандивлах, хүүхдүүдийнхээ бизнесийг дэмжих зэрэгт авдаг. Тэр битгий хэл цөөнгүй ахмадууд зээлийг журамлаж, хуульчлаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл тэд хүүхдүүдийнхээ дарамтад орж байна. Ээж, аав зээл аваад өг, ийм мөнгө хэрэгтэй байна, өрөнд орчихлоо гэх мэтээр дарамталсаар байгаад зээл авахуулдаг тохиолдол ч их байгаа.



Хоёр, гурван жилээр зээл авчихсан тэтгэвэр байхгүй, өдөр тутмын орлогогүй ахмадууд хэдэн мянгаараа байна. Ийм байдлыг өөхшүүлж болохгүй. Хамгийн анх хүү нь 2.5 хувьтай байсан санагдаж байна. Хаан банкны захирал байсан Петр Морроу анх санаачилж гаргасан. Тэгэхэд 20 гаруй мянган хүн тэтгэврийн зээлтэй байсан. Тоог нь сайн санахгүй байна. Удалгүй ахмадууд зээл авах нь ихэссэн учраас хүүг бууруулсан. Тэтгэврийн зээлийн хүү буурах тусам л зээл авагчдын тоо автоматаар өсөөд байсан. Тэгээд өнөөдөр сарын 1.5, жилийн 18 хувь боллоо, тэтгэвэр авагчдын тоо өндөр хэвээрээ л байна. Энэ зээлийн хүүг дахиад бууруул гээд байх юм. Хэнд үйлчлээд байгаа юм. Хэрвээ хүү  буурвал зээл авагчдын тоо автоматаар нэг дахин өснө. Үр дүн яаж гарах вэ. Зээл үнэхээр хэрэгтэй байна уу гээд ярьвал олон зүйл ярьж болно.



Судалгааны дүнд 10 гаруй хувь нь л хэрэгцээндээ буюу эмчилгээ хийлгэх, сувилалд явах зэрэгт зарцуулахаар авсан байгаа. Нөгөө талаар Үндсэн хууль зөрчигдөж байдаг. Зөвхөн тэтгэвэр авагч ч биш. Хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт тэтгэвэр, тэтгэмж авч байгаа иргэд бид тэтгэмжээ барьцаалж зээл авна гээд эхэлбэл яах вэ. Монгол Улс зээлийн орон болно биз дээ. Зээлийн бодлогоор халамжийн бодлого явуулдаг орон болчихвол яах вэ. Хуулийн үндсэн зорилго өөр учраас үндсэн зорилгоо хангах, хамгаалах бодлого явуулах ёстой юм. Би мөнхийн сайд байхгүй. Тухайн үедээ өөрийнхөө рейтингийг өсгөөд хүүг нь бууруул гэж шаардлага тавиад явж болно л доо. Надад тийм бодол алга. Энэ салбарыг хариуцаж байгаа төрийн сайдын хувьд бодлогоо хамгаалах үүрэгтэй.


-Хамтын тэтгэврийн хууль ямар шатанд явж байна вэ?

 

-Хамтын тэтгэврийн хуулиар ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсгийг А.Бакей гишүүн ахалсан. Миний зүгээс бүх шаардлагатай тооцоо судалгааг нь гаргаад өгчихсөн. Хэлэлцүүлэгт ороход бэлэн байгаа. Ганцхан асуудал үүсээд байна. УИХ-ын даргын зөвлөл дээр Ардын намын бүлгээс “Энэ хуулийг хэлэлцэж эхлэх юм бол малчдын тэтгэврийн насыг бууруулах тухай хуультай хамт оруулна. Үгүй бол оруулахгүй” гэсэн асуудал тавьсан байсан. Би парламентад найман жил ажилласан. Улс төрд 25 жил боллоо.Монгол Улсын аль ч түүхэнд нэг хуулийг нөгөө хуулиар барьцаалж байсан түүх мэдэхгүй. Үүнийгээ улс төрийн ашиг хонжоо байдлаар харж байгаад харамсч байгаа. 



-Насыг бууруулахыг та эсэргүүцэж байгаа хэрэг үү. Өөр ямар бодлогоор шийдэх боломж байна вэ. Малчдын тэтгэврийн асуудал олон жил л яригдлаа шүү дээ?


-Тэтгэврийн насыг бууруулахыг би эрс эсэргүүцэж байгаа. Хэсэг бүлэгт зориулсан хууль гаргаж болно. Надад ямар хамаатай юм гээд би зөнд нь хаяж болно. Гэхдээ ирээдүйн тэтгэврийн сангийн ачаалал, тэтгэврийн бодлого алдагдана. Би Ардын намынханд саналаа хэлсэн. Яваандаа тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн тохиолдолд малчдын тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй одоо байгаа төвшинд нь барьж үлдэх бодлого барих нь зөв гэсэн санал тавьсан. Хоёрдугаарт, тэтгэврийн насыг бууруулах гэхээс илүү ажилласан нэг жилийг нь 1.2-оор юм уу, 1.5-аар бодъё гэж хэлсэн. Энэ нь малчдад илүү хэрэгтэй бодлого болно. Солонгосын загасчид яг л манай малчид шиг. Нэг далайд гарахаараа хоёр гурван сар алга болно.



Ирээд агнасан загасаа зараад бөөн ашиг олоод гэр орон, амьдрал ахуйгаа цэгцэлчихээд дахиад л далайд гараад явчихдаг. Манай малчид нь ялгаа байхгүй. Отор нүүдэл гээд л явна. Жилдээ хоёр гурван удаа л мөнгөтэй болдог. Намар мах зарж, хавар ноос ноолуураа борлуулж л ашиг олдог. Тэр үеэр нь нийгмийн даатгалын шимтгэлийг нь зохицуулж болно шүү дээ. 24 цагийн тасралтгүй хөдөлмөр эрхэлж байгаа малчдаа өөр бодлогоор дэмжих болно. Нэг өдөр ажилласныг нь 1.5-аар бодохоор 10 жил ажиллахад 15 жил ажилласнаар тооцогдох нь байна шүү. Тэтгэвэр тогтоолгоход хувь хэмжээ нь өндөр болно. Ашигтай байгаа биз дээ.



Нас буурлаа гээд яах юм. Тэтгэврийн хувь хэмжээ нэмэгдэхгүй л байхгүй юу. Хүний чинь амьдрах эрх гэж нэг юм бий. Сэтгэлзүйн асуудал бас байна. Залуу хүн сэтгэлзүйн хувьд өндөр байх уу, настай хүн өндөр байх уу. Чамайг тэтгэврийн хүн гээд яриад эхэлвэл ямар байх вэ. Хүн тэтгэвэрт гарсны маргаашнаас нь ганцаардаж эхэлдэг. Хамт олонгүй болно. Сэтгэлзүйн хувьд гутралд орно. Түүнийг тооцох ёстой. Өнөөдөр 50 настай эмэгтэй ээж болж байна. Төрөлт нэмэгдчихлээ. 55-тай аавууд олон болж байна. Түүнийг юу гэж ойлгох вэ. Намайг бага байхад 50 насны ой гэж хийдэг байлаа. Одоо тийм ой хийвэл хүмүүс шоолох байлгүй. Тэгэхээр хамтын тэтгэврийн тухай хууль бодит амьдрал дээр үүссэн нөхцөл байдлыг арилгах гэж санаачилсан хууль. Энэ хуулиар С.Эрдэнэ айхтар нэр хүнд олчих гээд байгаа юм шиг ойлгож, улстөржүүлж болохгүй.




Эх сурвалж: www.mminfo.mn


Б.Өнөртогтох
 

Shuud.mn
Сонин хачин
Босоохүү:
Харлууллаа гээд бухимдаад байх хэрэггүй л дээ, ѳѳрийх нь ярисан яриа ард түмний санах ойноос гарчихаагүй байна Атеросклероз тусч яваа нѳхѳр байна даа Залуусын хар дансанд гарцаагүй орох юм ярьжээ. Тас хар юмыг харлуулна гэж юу байхав дээ, нигер хүн наранд шарсантай ялгаа юу байнаа. Цагаан юм гараад ирвэл тэр дор нь хѳѳрцѳглѳѳ л ярьцгаадаг ард түмэн шүү Бидэн рүү бүү дайр муу олигархи!
2015-04-27
зочин:
Малчид улсад татвар төлдөг юм шүү бас НДШимтгэл төлдөг..
2015-04-27
Да:
Эрдэнийн зарим үйлдэл тэнэг харагдуулдаг. Харин энгэ удаад зөв ярьж байна.
2015-04-27
зочин:
АН-ынхааан ард түмнийг тэнэг юм уу, дүлий гэж бүү бод, 12 оных шиг ард түмэн АН-ын худлаа зүйлд хууртахгүй байх ааа, дахиж АН-ыг сонгож улс орноо сүйтгүүлэхгүй ээ, горьд
2015-04-27
Туяа:
Монголчуудын амьдрал ямар билээ, Ордонд ажилладаг хүмүүс л баян тарган 62 нас хүртэл ажилладаг байгаа юм биз, Манай АН ард түмнээ үнэхээр дорд үзэж, амьдралаас тасарсан төлөвлөгөө гаргаж байна шүү, 2016 онд ийм юм ярьсан бодсон улсууд суудлаа өгөөд залуучууда аа гарга даа, Ард түмэн ядуу, бухимдалтай , өвчинд нэрвэгдсэн, ажилгүй байхад тэтгэврийн насыг 62 болгох тухай бодож байгаа нь бараг л гэм хэрэг ш дээ,
2015-04-27
зочин:
цэргийнхэний тэтгэврийн насыг 50 болгомоор юмаа, ид залуу насанд нь тэтгэвэрт гаргаад байхаар...
2015-04-27
яатуу:
Дээр нь энэ цэрэг мэрэг гээд эрт тэтэгэвэрт гаргадгаа анхаармаар юм. 10 гаруйхан жил цэргийн газар ажиллачихаад залуугаараа 700,000 авч байхад бусад салбарт одоо ажиллаж байгаачууд үсрээд л 500 авч байна шүү дээ. Цэргийн салбарт 25 жил ,нас эрт 45 энэ тэрийг жаахан өөрчлөөд 30 жил, 50 нас ч юмуу болгох хэрэгтэй дээ.
2015-04-27
Зочин:
2017 оноос эхлэн эмэгтэй 60, эрэгтэй 63 нас хүрч байж тэтгэвэр тогтоолгох болно гэж Та эрхэм гишүүдийнхээ өмнө асуултад тайлбар өгөөд сууж байсан, би тэтгэврийн насанд дөхсөн хүн учир Таны үгийг эмзэглэн хүлээж авсан одоохондоо амь гэрч байна. Та УИХ дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байж болно, харин татвар төлөгчдийн өмнө хүлээх хариуцлага байгаа гэж бодож байна. 2 жил тэтгэврээ аваад үхмээр байна.
2015-04-27
zochin:
Энэ балай өөрөө зурагтаар ярьсан юмаа мэддэггүй юмуу? Хуралдаан дээр асуултанд хариулж байхдаа яг энэ тухай эмэгтэйг 58, эрэгтэйг 62-65 гэж ирээд л дундаж наслалт уртассанаас шалтгаалж гээд л хуцаад байсан ш дээ. Муу новш засгаас зайлбал таарна. Худалч дээр нь дарангуйлагч.
2015-04-27
Зочин:
Ene balai nuxurt xumuus ix xuurtagdax yum.
2015-04-27
Зочин:
Ямар худалч юм бэ? хэнийг гүтгээд байгаа юм. Жаахан хүүхэд шиг хэлсэн үгээ хэлээгүй болгоод, тэнэг хүн хуурч байгаа юм шиг өөрөө харин битгий донгосоод байгаарай. НДШ-н мөнгө үрж хаячихаад.
2015-04-27
ЗОЧИН:
Багш, эмч, цэргийнхэн гэх шиг хэсэг бүлэгт зориулсан хууль тогтоомж битгий гаргаж байгаач. Бусад мэргэжлийнхэн төрийн араас юм уу өврөөс гарсан юм уу. Насаараа төр, эх орны төлөө ажиллачихаад ингэж ялгаварлуулах хэцүү байна. Одоо дээрээс нь нэмээд малчдад бас гаргах нь. Тэд чинь улсад ямар ч даатгал шимтгэл өгдөггүй ш дээ.
2015-04-27
зочин:
Малчид улсад татвар төлдөг юм шүү бас НДШимтгэл төлдөг..
dfdfd:
Iim sonin yum yardag hun bas baidgaa Malchin namar makh zardag busad jild ashig oldoggui genuu Malchin geed hotiin tovd unee gakhainii farm baiguulchikhaad jiliin 4 uliral dulaan bairand hevteed makhaa zaraad baij baigaa hunii tetgeberiin nasiig ni bagasgaad saikhan sonsogdoj baina Barilga uildvert tasraltgui ajillaj baigaa ajilchin Malchnii hodolmoroos hund baidag yum Manai malchid odoo orchin uyeteigee hol niiluuleed amidral ni sakhan bolson shuudee Deer uyed hund baisaan Manaid Malchid ikh bolokhoor bas l PR yum daa
2015-04-27
zochin:
erdene said mash zov ym yrisan bn.tetgeveriin zeeliig ohgui bolgoj huulichilah heregtei.neg ch togrog ezendee ochihgui zovhon huuhduud ni avaad ureed duusdag..tegeed zeelee tolj duustal hoorhii ahmaduud maani olon zelmuun yvah boldog.harin ooroo zeelj avaad oortoo zartsuulaad gadaad ornoor saihan aylah heregtei shuu ahmaduud mine.
2015-04-27
zochin:
ene namuud tetgeveriin san ruu gar dyrehee l bolichih tegeed tetgeveriin nasiig nemeh talaar ch yarihaa bolichih tegvel mongoliin hugshchuud saihan amidarna
2015-04-27