Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хууль бус уу
2015-04-27

Монголын үнэт цаасны арилжааны зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос гаргасан гомдлын дагуу ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тус холбооны удирдлагууд болон брокер, дилерийн 15 компанийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.


Уулзалтын үеэр брокер дилерийн компанийн төлөөллүүд Хөрөнгийн бирж татвар, хураамж, шимтгэлийнхээ хэмжээг хэт өндрөөр нэмж байгаа, давамгай байдлаа буруугаар ашиглаж гэрээ байгуулдаг, үнэт цаасны арилжааны компаниудын нэр хүндэд нь халддаг, үндэслэлгүйгээр үйлчилгээ үзүүлэхээс татгалздагыг шалгаж өгөхийг хүссэн байна.

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан компаниудын санал хүсэлтийг хүлээн авч үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг хайх, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, уг зах зээлд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг шуурхай эхлүүлэхээ мэдэгдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин