Нурсултан Назарбаев улиран сонгогдлоо
2015-04-27

Казахстан улсад өчигдөр ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан билээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр өнөөгийн төрийн тэргүүн Нурсултан Назарбаев 97.5 хувийн санал авч, ялалт байгуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Сонгуульд өрсөлдсөн “Ардчилсан” намын дарга Тургун Сыздыков 1.8 хувь, Абелгази Кусаинов 0.63 хувийн санал авчээ.

 

74 настай Нурсултан Назарбаев өнгөрсөн хоёрдугаар сард ээлжит бус сонгууль явуулахаар зарлаж, өөрөө нэр дэвшиж буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр дахин Казахстаныг таван жил удирдахаар боллоо.

 

Назарбаев 1991 оноос хойш Казахстаны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна. Өчигдрийн сонгуульд сонгуулийн насны 9.5 сая иргэн буюу 95.11 хувь нь саналаа өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
enhe:
Aguu xun yumaaa. Uurch yu xelexev dee. Manai maluud jishee avmaar yum. Xeden tugrugteigee uxex gej bgaa nuxud
2015-04-27