Хөгжлийн банк төслүүдэд тавих хяналтаа чангатгаж байгаа бололтой...
2015-04-27

Сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн нэг гол асуудал бол Монгол Улсын Засгийн газрын Чингис, Самурай бонд болон Монгол Улсын Хөгжлийн банкыг тойрсон бондын зарцуулалт, мэдээллийн ил тод бус байдал зэрэг нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хардлага, таамаг байсан биз ээ. Харин 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээс болоод ч тэрүү Хөгжлийн банкнаас бондын зарцуулалт, төслүүдийн хэрэгжилт, санхүүгийн тайлан зэрэг мэдээллүүдийг өдөр тутмын сонин болон олон нийтийн цахим хуудсанд түлхүү байршуулж байгаа нь иргэдийн төөрөгдөл, хардлагыг арилгасан багахан ч атугай үйлдэл болж буй нь сайшаалтай хэрэг болж байна.  

 

Гэсэн хэдий ч иргэдийн дунд бондын хөрөнгөөр ямар төслийг хэрхэн санхүүжүүлж байгаа талаар, мөн тэдгээр төслүүдийн хэрэгжилт нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямархуу үр өгөөжийг авчирч буй асуудал одоог хүртэл олон нийтийн зүгээс дэлгэрэнгүй мэдээллийг хүсэж байгаа дамжиггүй юм. Энэхүү хэрэгцээг, шаардлагыг нь Хөгжлийн банкнаас мэдэрсэн мэт сүүлийн саруудад мэдээллийн ил тод байдлыг хангаж, олон нийтэд мэдээлэх ажлаа ихээхэн эрчимжүүлж, идэвх санаачлаг гарган ажиллаж байгаа бололтой.

 

Үүний нэг илрэл нь Монгол Улсын Хөгжлийн банкны санаачилгаар Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яамтай хамтран бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ажлын явцад хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн гурвалсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Уг ажлын хэсэг нь Уул уурхайн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ахлуулсан Аж үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны төлөөлөл бүхий нийт 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй байхаар тусгажээ.

 

Дээрх гурвалсан ажлын хэсэг нь эхний ээлжид Уул уурхайн салбарт бондын хөрөнгөөр санхүүжиж буй төслүүдтэй танилцах бөгөөд “Монлаа” ХХК, “Багануур” ХК зэрэг төсөл хэрэгжүүлэгчдийн ажлын явцтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр болжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Мягмар:
Үхсэн нохойн гөлөгнүүд одоо хянаад юу хийх вэ дээ, ниргэсний дараа хашгирах гэгч болждээ
2015-04-27