Газар өмчлөлийн бүртгэл ирэх сарын нэгнээс эхэлнэ
2015-04-27

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-ний өдрийн 12:20 цагаас  эхлэх гэж байна. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэнэ.

Сонгинохайрхан, Шижирийн хөндий                    
Сонгинохайрхан, Шижир уул                                   
Баянзүрх, Улиастайн бага ам                                  
Баянзүрх, Богдын давааны ам                                
Хан-Уул, Улаан овоот                                                 
Хан-Уул, Улаан овоот                                                 
Налайх, Нисэх хотхон                                                
Багануур, Булагтай                                         
Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг    
Багануур, Тариан булаг 2-р хэсэг                            
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                

 
З дугаар ээлжийн газар өмчлөлийн бүртгэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрынwww.umch.ub.gov.mn сайтуудаар явагдах бөгөөд 14 хоногийн хугацаанд бүртгүүлээрэй.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
mongol:
bairshiliin zyrag tawiach
2015-04-27