Богд ууланд аялахгүй байхыг анхаарууллаа
2015-04-27

ОБЕГ-аас Богд ууланд аялахгүй байхыг салбарын яамнаас анхаарууллаа.

 

Учир нь Богд ууланд өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нөөс хойш 5-6 удаа гал түймэр гарсан байна.

 

ОБЕГ-ынхан болон Богд хан уулын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид  Нүхтийн амны ойд гарсан түймрийг унтраахаар ажиллаж буй аж.

 

Энэ талаар Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны  дарга Ц.Ширэндэвийн "Байгаль хамгаалагчид  байнгын бэлэн байдалд,  эргүүл, шалгалтыг 24 цагаар гаргаж ажиллаж байна. Өнгөрсөн бямба гарагийн 18 цагийн үед Жаргалант, Нүхтийн амны хооронд байх Ташхайн аманд аялж явсан хүмүүс гал алдсанаас нийтдээ 30 орчим га газар, ой мод шатаж, өнөө хэр унтрааж чадахгүй цурманд оруулсан байдалтай байна. Гал тавьсан байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна" гэжээ.

 

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд, БОНХАЖ-ын сайдын гаргасан хамтарсан тушаалд хуурайшилтын улиралд ойн дагалт баялаг ашиглахыг ирэх зургадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хориглосон байдаг.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мөнгө хусах гээд сайхан шаахийм аа хүн харчихвий гээл Бумбатын. Амнаас цагаалсан модоо тээвэрлэх нь дээ хэзээ тийм зэрлэг нохой. Гараад ирэв Богд уулын салаа амуудаар насаараа л явлаа оддо ч явж л бна, тэр зэрлэг нохдоо. Яамнаасаа хай даа Богд ууланд байхгүй ээ шааж өгхиймаа
2018-11-15
zochin:
Hyyrai oid ochij tamhildag hun-hognuud mongold mun ch ih baih um daa.
2015-04-27