Жолоочийн биеийн байдал муу байна
2015-04-27

Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 30 гаруй метрийн урттай модон гүүр өнгөрөгч амралтын өдөр дахин нуржээ. Үүний улмаас тус гүүрээр гарч байсан ачааны автомашин цөмөрсөн байна.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг машины жолоочийн биеийн байдал муу байгаа аж. Гүүр нурсны улмаас 40-өөд машин, хот хоорондын нийтийн тээврийн автобуснууд саатжээ.


​Тус гүүр өмнө нь хэд, хэдэн удаа нурж байсан юм.

 

Тухайлбал, 2013 оны 9 дүгээр сард “Хово” маркийн хүнд даацын, 30 тонн цемент тээвэрлэсэн автомашин тус гүүрээр зорчиж явах үед тулгуур баганууд хугарч, дотогшоо цөмөрч байсан.

 

Мөн 2014 оны гурвадугаар сард “8142 УНТ” улсын дугаартай шаланз маркын ачааны автомашин тус гүүрээр зорчиж явах үед гүүрний тулгуур багана хугарч, модон гүүр дундаасаа цөмөрсөн байна. Үүний дараа тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгөөр тус гүүрийг засварласан байдаг.

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Машин нь цөмрөөд байхдаа яахав дээ сэтгүүлчээ найруулагаа эргээд хардаа
2015-04-27