Хүүхэд асаагуураар тоглож байгаад гал алджээ
2015-04-27

Нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр "Ташгайн ам" гэдэг газар өнгөрөгч бямба гаригт хээрийн түймэр гарсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан.

 

Тэгвэл амралтын өдөр зугаалж явсан 10 настай хүүхэд асаагуураар тоглож байгаад гал алдснаас хээрийн түймэр гарсан байна. 10 настай Б-г сэжигтнээр татан ХУД-ийн цагдаагийн II хэлтэст уг хэргийг шалгаж байгаа юм байна.

 

Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, байгальд хичнээн төгрөгийн хохирол учирсныг үнэлж, үүнийг тодруулсны үндсэн дээр улсыг хохиролгүй болгох арга хэмжээг авах аж. Гэмт этгээд нь насанд хүрээгүй учир хуулийн дагуу түүний эцэг эх, асран хамгаалагч хариуцлага хүлээх юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
10 настай Б -г хэн харж хандаж явсан эцэг эх нь хариуцлага хүлээхгүй юу.
2015-04-27