Балбад аялж байсан монгол иргэд аюулгүй байна
2015-04-27

Балбад хүчтэй газар хөдлөлт болж 3000 гаруй хүн амь насаа алдаад буй юм. Тэгвэл газар хөдлөлтийн үеэр тус улсад аялж байсан Монголын гурван иргэн аюулгүй байгааг Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна.

 

Балба улсад жуулчлалаар явж байгаа А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам нартай ЭСЯ-наас холбогдож, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, Катманду дахь Өргөмжит консулын газарт авчирсан байна. Өнөө өглөө авсан мэдээгээр манай иргэд аюулгүй хоносон бөгөөд Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернет тасарч, байнгын чичэрхийлэлтэй байгаа аж. Катманду хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр оройноос олон улсын нислэг үйлдэж эхэлсэн, одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонож, нислэгээ хүлээн буй аж. Манай иргэд маргааш Катманду-Чиндү чиглэлээр нисэх юм байна.

Shuud.mn
Сонин хачин