Р.Анхням Хятадын сонины ”нүүрийг чимжээ”
2015-04-27

Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүжигчин Р.Анхням БНХАУ-ын Бээжин хотод болсон "Бээжингийн кино" фестивальд  оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл тэрбээр өнөөдөр Хятадын нэгэн өдөр тутмын сонины соёл урлагийн "нүүрийг чимжээ". 

 

Тэрбээр өмнө нь"Бээжингийн кино" фестивальд   “Гаадаа Мээрин” киногоороо оролцож байсан юм. Харин энэ удаад "Чонон сүлд" киноноогоороо Монгол Улсаас анх удаа уригдан оролцсон юм. 

 

Уг наадам нь 32 жилийн турш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа ба улаан хивсний ёслол, шалгаруулалт гээд зохион байгуулалт, нэр хүндийн хувьд өндөр төвшинд болдог томоохон арга хэмжээ аж.

 

Жүжигчин Р.Анхням хамгийн анх “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд тоглож үзэгчдийн танил болж байсан бол түүнээс хойш “Сексийн эрх чөлөө”, “Гурван шөнө, хоёр өдөр”, “Хайрын эрэлд” гээд олон кинонд тоглож байсан билээ. 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Уран бүтээлийн амжилт хүсье
2015-04-27
Зочин:
AMJILT HUSI
2015-04-27