Абе Вашингтонд айлчилж байна
2015-04-27

Японы Ерөнхий сайд Шинзо Абе АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар Вашингтон хотноо хүрэлцэн ирсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Ерөнхий сайд тус улсад долоо хоногийн хугацаатай айлчлах юм. Абе айлчлалын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсан гэж “NHK” агентлаг дамжуулав. Маргааш Абе Цагаан оронд айлчилж Ерөнхийлөгч Барак Обама, дэд Ерөнхийлөгч Жое Байдан нартай уулзах аж. Тэд хоёр орны Батлан хамгаалах салбарын асуудлаар ярилцахаар төлөвлөсөн гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

Абе айлчлалынхаа төгсгөлд Калифорни мужид байрлах “Цахиурын хөндий”-д очиж, Японы мэргэжилтнүүд болон албаны хүмүүстэй уулзахаар болжээ. Ерөнхий сайд хэвлэлийнхэнд ирэх сард ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдах Ялалтын 70 жилийн ойд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ялалтын баярт Обама оролцохгүй гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
sereenen:
ANU urigdaj orolcokh ch utgagui dee.
2015-04-27