“Аялал жуулчлал ба хөдөлмөр эрхлэлт” яармаг болно
2015-04-27

Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 2015 оны хөдөлмөрийн яармаг 05 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.Хөдөлмөрийн яармагийн үеэрнийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах болнээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцууланажилдшалгаруулж авна. 2014 оны хөдөлмөрийн яармагт аялал жуулчлалын байгууллагуудын442ажлын байр зарлагдаж байснаасхөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байсан гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин