Н.Жанцанноровын уран бүтээлийн тоглолт болно
2015-04-27

 

Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ирэх тавдугаар сарын 7-ны өдөр 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа өөрийн уран бүтээлийн тоглолтоо хийх нээ.

 

 

Тэрээр нийтдээ 300 орчим бүтээл туурвисаны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг" сонатын аллегро, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 цомог хэвлүүлсэн байдаг.

 

 

Мөн "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны аяыг зохиосон юм.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин