Хараа голын гүүрийг хайхрах цаг болжээ
2015-04-27

МХЕГ-аас улсын хэмжээнд зохион байгуулсан “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд улсын байцаагч нар Хараа голын 1939 онд ашиглалтад орсон төмөрбетон гүүрийг шалгажээ.

Гүүрийн зорчих хэсгийн асфальт бетон хучилтанд торон хагарал гарч, хучилт хуйларсан, конусын хамгаалалтын бетон бүтэц хөдөлгөөнд орсон нь шалгалтаар тогтоогдсон байна.

 

Мөн гүүрийн хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч хагарсан, заадсын түвшин зөрсөн, ус тусгаарлагч ажилладаггүй, ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй, зорчих хэсгийн гадаргуугийн ус доош нэвчин дам нуруу болон залгаасаар шүлт үүссэн, завсрын тулгуурын суурийн их бие эвдэрсэн, далан, конусын бэхэлгээг засварлаагүй, хайс хазайсан байжээ.

 

Гүүрийн зарим дам нурууны гадаргуунд бетон ховхорч арматур нь ил гарсан, консолон дам нуруу, тулах хэсэг хөдөлгөөнд орсон, төгсгөлийн хавирганы хэсэг, ган тулах хэсгийн засвар арчлалт хийгдээгүйгээс хамгаалалтын бетон эвдэрчээ. Энэ бүхэн нь сүүлийн жилүүдэд гүүрэнд урсгал засвар хийгээгүйтэй холбоотой юм. Үүнээс болж гүүрний насжилт, ашиглалтад сөрөг нөлөө үзүүлж улмаар авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдахад хүргэхээр байгаа гэж улсын байцаагч  дүгнэлээ.

 

Цаашид гүүрийн ашиглалтын байдалд тооцоо судалгаа хийн, техник-ашиглалтын түвшинг шинэчлэн тогтоолгож, их засвар, шинэчлэлтийн зураг төсөл боловсруулж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн засварлах нь зүйтэй хэмээн Зам, тээврийн яаманд хандахаар болжээ.

 

Уг нь Хараа голын гүүрэнд засвар хийх шаардлагатай байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2012 оны 9 дүгээр сарын 14-нд салбарын яаманд өгсөн ч тодорхой ажил хийлгүй өнөөг хүрчээ.

 

Гүүрний эвдрэл цаашид нэмэгдэх магадлалтай тул эхний ээлжинд зорчих хэсгийн ус тусгаарлагч, хэв гажилтын заадас, зорчих хэсгийн урсгал засвар, арчлалтад анхаарч, гүүрийн бүтээцүүдийг уснаас хамгаалах, тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих нөхцлийг хангуулах шаардлагатай байна гэж дүгнэсэн байна. 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
............Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-28
sss:
1939 ond ashiglaltand oroogvi bailgvide huuchin gvvr nl orson bh ter n usdaj ugui bolson sain ajiglawal mod n haragddimshd
2015-04-27