”Залуу нас” эргэн ирлээ
2015-04-28

Төрийн шагналт Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" утга зохиолын дугуйлангийн нээлт Р.Чойномыг цагаадсан өдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны ням гаригт болов.

 

Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн дэргэдэх “Тамга” уран бүтээлийн нэгдлээс санаачлан утга зохиолд шимтэн дурлагч, эхлэн бичигч, хэн бүхэнд нээлттэй Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” утга зохиолын дугуйланг хичээллүүлэхээр болсон. Энэхүү дугуйлан 7 хоног тутам үнэ төлбөргүйгээр хичээллэж, шинэ залуу уран бүтээлчид өөр хоорондоо шүлэг бүтээлээ унших, харилцан нэгнээсээ суралцах, өнөө цагийн утга зохиолын сор болсон ахмад, дунд үеийн уран бүтээлчидтэй уулзах, тэднээс суралцах зэрэгт гүүр болон ажиллах юм байна.

 

Түүнчлэн “Өд” сангаас залуу уран бүтээлчдийнхээ зохиол бүтээлийг олон нийтэд сурталчилах, утга зохиолын шинэ содон мэдээ мэдээллээр хангаж байхуйц 7 хоног тутмын “Залуу нас” сонинг гаргахаар болж, анхны дугаар нь хэвлэгдсэн билээ. Ийнхүү Р.Чойномын "Залуу нас" эргэн ирлээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин