30 хувийн урьдчилгаа авч үрийн буудай олгоно
2015-04-28

Энэ хаврын тариалалтанд нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 38.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг Улсын үрийн нөөцөд хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар шийдвэрлэжээ.  

Өнөөдрийн байдлаар ТЭДС-гаас нийтдээ 103 аж ахуйн нэгж, иргэнд 2.3 мянган тонн буудайн үрийг 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгоод байгаа аж.
 

Хаврын тариалалтад дутагдаж байгаа үрийн хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайдын 52 тоош тушаал өчигдөр гарч Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбараас чанар сайтай үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатайгаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.
 

Энэхүү үрийн буудайг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны A-49 дүгээр тушаалаар баталсан үнийг баримтлан 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас чанар, стандартын шаардлага хангасан улаанбуудайн үрээр нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэжээ. Одоо тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж, дугаарлан жишигт тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажлууд хийгдэж эхэлсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин