Мишель Кееган дур булаам бүсгүйгээр тодров
2015-04-28

“FHМ” сэтгүүл энэ оны хамгийн дур булаам бүсгүйгээр Британийн жүжигчин, модель Мишель Кееганыг нэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Жүжигчин бүсгүй энэхүү жагсаалтад 2011, 2014 онуудад багтаж байсан ч тэргүүлж байгаагүй юм. Тэрбээр 1987 онд төрсөн бөгөөд 2005 онд тоглосон “Here We Come” киногоороо олны танил болжээ.

 

Харин хоёрдугаар байрт реалити шоуны од Ким Кардашианы дүү Кендал Женнер жагсчээ. Кендал өнгөрсөн жил 31 дүгээр байрт жагссан юм. Тус жагсаалтыг өнгөрсөн жил тэргүүлж байсан “Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнефер Лауранс гуравдугаар байрт оржээ.

 

Энэ жилийн жагсаалтад сахиусан тэнгэр Миранда Керр, жүжигчин Эмма Уатсон, Миранда Керр нар багтаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин