Брайн Уильямс ажилдаа эргэн ирлээ
2015-04-28

Америкийн “NBS” телевизийн оройн мэдээний хөтлөгч Брайн Уильямс гурван сарын дараа ажилдаа эргэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн онд ажлын хариуцлага алдаж, “АНУ-ын нисдэг тэрэг Иракт осолдож, 10 цэрэг амиа алдлаа” хэмээн мэдээлсэн юм. Энэхүү мэдээллийн хөтөлбөрийн дараа “НАТО”-ын хэвлэлийн алба “NBS” телевизийг худал мэдээлэл нийтэд түгээсэн хэмээн буруутгаж, олон нийтээс уучлалт гуйхыг шаардсан билээ. Хөтлөгч Уильямс үзэгчдийн анхаарлыг татахын тулд худал мэдээлэл дамжуулсандаа уучлалт гуйсан юм.  Тус телевизийн захирал ажлын хариуцлага алдсан ажилтнаа зургаан сар ажлаас нь чөлөөлөхөөр болсон ч маргааш өдөр нь нэг жил болгож, сунгасан билээ.

 

Өнгөрсөн амралтын өдөр “NBS” телевизийн шинэ захирлаар Андрев Лак томилогдсон байна. Тэрбээр Брайн Уильямсыг эргэн ажилдаа орохыг хүсч “Чи “NBS” телевизэд хэрэгтэй” гэж жиргэжээ. Энэхүү саналыг ч хөтлөгч хүлээн авч, өнөөдрөөс ажилдаа эргэн оржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
NBS bish NBC shuu dee!
2015-04-28