Донбассын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж хүргэх тухай санал солилцлоо
2015-04-28

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2015.04.28/ ОХУ-ын элчин зөвлөх Аржаев Игорь Николаевичийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтад “Новороссия-андууд” нийгэмлэгийн тэргүүн Л.Эрдэнэтуул байлцсан бөгөөд уулзалтын үеэр дайнд нэрвэгдсэн Донбассын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хандивын аяны талаар мэдээлэл өгч, санал солилцов.

 

Мөн агуу их ялалтын 70 жилийн ойд зориулан Монгол Улсад зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар харилцан санал солилцож, идэвхтэй оролцох хэлбэрүүдийг хэлэлцлээ.

 

Ноён Аржаев хэлэхдээ,  Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон орос иргэдийн зүгээс  сүйрэлд нэрвэгдээд байгаа Донбассын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй болон тусламж үзүүлэх эрмэлзэлтэй байгаад талархаж байна гээд УИХ дэд дарга Л.Цог болон “Новороссия-андууд” нийгэмлэгт талархаж буйгаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Донбасс одоохондоо албан ёсоор Украйны нутаг. УИХ-ын дэд дарга Л.Цог тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон ОХУ-ын нутаг юм шиг харилцаад байгаа нь их л сэжигтэй санагдаж байна. Оросууд ч дипломат хүмүүс болохоор дотроо Цогийн тэнэгийг гайхаад сууж байгаа байхдаа
2015-04-28