Солонгост ажиллах иргэдийг бүртгэнэ
2015-04-28

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн тусгай бүртгэл ирэх долоо хоногт буюу ирэх тавдугаар сарын 6-8-ны хооронд болно. 

 

Бүртгэл аймаг, нийслэл, сум, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд гурав хоног үргэлжлэнэ.



Гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-40 насныхныг бүртгэлд хамруулж байна.

 

Түүнчлэн, өмнө нь БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах   эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх ёстой. 

 

Иргэн та тус шалгалтад бүртгүүлэхдээ гадаад пасспортын хуулбар,сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй 2 хувь цээж зураг, шалгалтын хураамж 24$ доллартой өөрийн оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой юм байна.


Бүртгэлд хамрагдсан иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ирэх зургаадугаар сарын 2-нд компьютерт суурилсан тестийн аргаар авах юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hudlaa medeelel bna
2015-04-28