Тайландын Ерөнхий прокурор айлчилж байна
2015-04-28

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Тайландын Вант Улсын Ерөнхий Прокурор, Тракул Винитнайяапак тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна.

 

 Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнөөдөр Тайландын Вант Улсын Ерөнхий прокурор, ноён Тракул Винитнайяапак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Монгол Улс, Тайландын Вант Улсын Ерөнхий прокурорын газруудын хамтын ажиллагааны санамж бичгийг батламжилж гарын үсэг зурсан байна.

 

Айчлалын хүрээнд Тайландын Вант Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Төрийн ордонд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаантай уулзан, Төрийн есөн хөлт цагаан туг, түүхийн музейг үзэхийн зэрэгцээ Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцах аж.

Shuud.mn
Сонин хачин