Украин нисгэгчийг эмнэлэгт хэвтүүлжээ
2015-04-28

ОХУ-ын шоронд хоригдож байгаа Украины нисгэгч Надя Савченкогийн биеийн байдал эрс муудсан учир Москвагийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн тухай “www.lenta.ru” мэдээллээ. Надяг зүүн хязгаарт тулалдаж байхдаа сурвалжлагаар явсан Оросын хоёр сэтгүүлчийн аминд хүрсэн хэмээн буруутгаж, Москвагийн шүүхээс 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

 

Нисгэгч эмэгтэй “сэтгүүлчдийн аминд хүрээгүй” хэмээн мэдэгдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 12-ноос эхлэн өлсгөлөн зарласан билээ. Тэрбээр 14 хоногийн өмнөөс эхлэн хуурай өлсгөлөнд шилжсэн байна.

 

Надя Савченко өчигдөр ухаан алдаж унасан аж. Тиймээс эмч нэр яаралтай эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж эхэлжээ. “Эмнести интернэшнл”-ээс мэдээлснээр Надя Савченко хоригдсоноосоо хойш 10 кг турсан хэмээв. Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн зүгээс иргэнийг суллахыг Путинээс шаардсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
монгол:
Тэнэг украйн новш авгайг битгий эрхэлүүлээч орос ах нар минь хэмх амбаардаад шоронд
2015-04-29
зочин:
энэ нисгэгчийг хэн хүн ал гэсэн юм хохь чинь, улс төржүүлээд байх шаардлагагүй
2015-04-28
Зочин:
poroshenko nekh putinees shaardaal ain aluulakhgej baiga aum
2015-04-28