Б.Дашням: Тавантолгойг хөдөлгөж байж эдийн засаг сэргэнэ
2015-04-29

Энэ удаагийн “Бизнес хөгжил” буланд эдийн засагч Б.Дашнямыг урилаа.

 

-Сайн байна уу. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Эдийн засгийн чиглэлээр судалгаа хийж, зөвлөгөө өгдөг хүний хувьд өнөөдрийн бодит байдлыг тодорхойлвол?

 

-Эдийн засгийн байдал маш хүнд байгаа гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй байна.

 

Хүмүүсийн төсөөллөөр 2017 онд бондын эргэн төлөлт хийх тэр үед хэцүү болно гэж бодоод байх шиг. Үнэн хэрэгтээ ирэх намар тун хүнд байх болно. Хэрэв том төслөө хөдөлгөж чадвал дөнгөж амьсгаа авч дараагийнхаа үйлдлийг бодох сэхэл авах юм. Түүнээс өргөс авсан мэт эдийн засаг гэнэт сайжраад сайн сайхан болчихно гэсэн үг бас биш.

 

-Сүүлийн үед бизнесийн салбарынхан том төслүүдээ хөдөлгөхгүй бол байдал тун хүнд болж байгааг сануулсаар байна?

 

-Тэгэлгүй яахав. Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг газруудаас гаргадаг тоо баримтаас харвал бүх зүйл тодорхой болно. Ер нь эдийн засгийн хүндрэлээс гарах хоёрхон гарц байсан. Нэгдүгээрт, орлого нэмэгдэхгүй учраас зардлаа танах. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан төсөвт тодотгол хийх нэрийдлээр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр өсгөчихсөн шүү дээ. Өмнөх жил нь 1.6 их наяд төгрөгийг алдсан. Гэтэл хаанаас орлого олох нь тодорхойгүй л байна. Мөнгө орж ирэх ямар ч үндэс байхгүй. Ерөнхий сайд “Зардлаа танах уу, эсвэл том төслөө хөдөлгөж орлогоо нэмэгдүүлэх үү” гэж асууж байсан удаа бий. Тэр үед том төслөө хөдөлгөе гээд бүгд гараа өргөсөн. Харин орлого нэмэх ганц арга нь шинэ үйлдвэрлэл, шинэ бизнес. Өнөөдрийн нөхцөлд орлого нэмэх боломж нь улиг болтол ярьж байгаа хоёр толгой шүү дээ. Тавдугаар цахилгаан станц, төмөр зам зэрэг төслүүд дөнгөж цаасан дээр буусан. Тиймээс найдах боломжгүй. Яагаад гэвэл, энэ төслүүд хөдлөхийн тулд багадаа таван жил шаардлагатай. Одоогийн байдлаар хоёр толгойгоо тойглохгүй гэвэл зээл авч болно гэх биз. Гэтэл муудсан эдийн засагтай улсад итгэж мөнгө зээлдүүлэх газар олдохгүй. Гацаанд байгаа хоёр толгойг хэн тоох вэ, хэзээ хэрэгжих нь мэдэгдэхгүй төсөлд хэн итгэх вэ. Бодит байдал ийм л байна. Магадгүй, зээлдүүлэгчидтэй учраа олоод, төлбөр гүйцэтгэх хугацааг хойшлуулъя гэж бодьё. Гэвч муудсан эдийн засаг биднийг хүлээхгүй гэдгийг мартаж болохгүй. Нэгэнт элгээрээ хэвтсэн эдийн засгийг босгоно гэдэг тун бэрх.

 

-Эдийн засгийг хүндрүүлэх нэг шалтгаан нь 2017 онд төлөх өр гэж үзэж байгаа олон хүн бий. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ?

 

-Манай улс маш жижиг эдийн засагтай. Өнөөдрийн байдлаар 2016 оны төсөвт 2017 онд төлөх өрийг ямар эх үүсвэрээс босгох вэ гэдгийг тусгах ёстой. Гэтэл бид энэ ондоо нурах гээд дэнчигнэж байгааг хэлээд байна л даа. Магадгүй, тийм ч хэцүү биш, асуудлыг зохицуулж болно гэх нэгэн бий. Гэхдээ олон нийт хаанаас ч хараад уншиж болох тоон баримтууд эдийн засаг нурж унах цаг хаяанд байгааг хэлээд байгаа юм. Ийм нөхцөлд тайван байх ямар ч арга алга. Хэрэв хүмүүс байдлыг бодитоор хардаг, үнэн зөвөөр тайлбарладаг байсан бол даруйхан арга хэмжээ авна. Ингэхийн тулд зардлаа ч хасна, төслүүдээ ч хөдөлгөнө. Хэрэв ингэж чадвал эдийн засаг богино хугацаанд сэргэх боломж бий.

 

-Том төслүүдээ хөдөл­гөх гэхээр ирээдүйд ашиг­гүй болох учраас хаалт хийж байгаа гэж тайл­барлаад байна шүү дээ?

 

-Том төслүүдийг ажиллуулснаар ирээдүйд олох ашгаа бодоод байх юм. Тэгвэл өнөөдөр олох ашиг нь юу вэ гэдгийг тунгаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч 100 мянган төгрөг оруулжээ. Үүнээс 40 мянган төгрөгөөр бараа, бүтээгдэхүүн худалдаж авна. Үүний 10 хувь буюу дөрвөн мянган төгрөгийг НӨАТ-т авчихна. Эндээс нэг ч атугай компани борлуулалттай болж байгаа нь сайн хэрэг. Төсөл хэрэгжүүлэгч ажлын байр нэмэгдүүлнэ. Тэр хэрээр цалингийн зардал гарах бөгөөд 30000 төгрөг байна гэж тооцъё. Үүнээс НДШ, ЭМД төлнө. Ямартай ч эхний удаад ажлын байр нэмэгдэхээс гадна, гаалийн татвар зэрэг татвараас төсвийн орлого өснө. Иргэн Н.Бат ажилтай болсноор тэр өрхийн амьжиргаа дээшилнэ. Энэ мэтчилэн сайн тал бий. Харин ирээдүйд олох ашиг их бага байгаа тухай маргаан цаг үеэ олоогүй гэж боддог.

 

-УИХ-ын дарга З.Энхболд “20 жилийн дараагаас авах жилийн 2500 төгрөг  хэнд хэрэгтэй юм, надад лав хэрэггүй” гэж хэлсэн. Тэгэхээр бид өнөөдрөө биш маргаашаа харах нь зүйтэй юм биш үү?

 

-Хэрэв 30 жилийн дараа юу болох гэж байгааг мэддэг хүн байсан бол хүн төрөлхтөн бурхан болчихсон байх биз. Үнэн хэрэгтээ 30 жил битгий хэл гурван цаг, 30 минутын дараа юу болохыг хэн ч мэдэхгүй. Бидний хувьд 2017 онд эргүүлэн төлөх зээлээ хэрхэн төлөх төлөвлөгөөгүй байгаа хэрнээ, ирээдүй, ирэх 20 жилийн тухай бодож байна гэж хийрхэхээ болих хэрэгтэй. Нэгэнт элгээрээ хэвтсэн эдийн засагтай улсын хувьд эргэж сэргэнэ гэдэг хэцүү. Магадгүй энэ байдлаар ирэх есдүгээр сарыг хүрэхэд ч бэрх байгаа учраас бидний хэдэн залуус хугацаа алга, эрчимтэй эмчилгээ хийх хэрэгтэй гээд байгаа юм. Бид бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Хүмүүс “Тавантолгой” төслийн гэрээг тал, талаас нь тайлбарлаад, шүүмжлээд байх юм. Гэтэл зоосны хоёр талаас харж яриад байна. Цаад талынх нь хэсгийг нэвт харахгүй байгаа учраас өөрсдийнхөө харж байгаа хэсгийг зөв гээд байгаатай яг ижил. Байдал хүнд байх энэ үед нэг үг, үсгийн тухай маргах биш, агуулгаа харж шийд гаргах цаг болсон.

 

-Бидэнд мөнгө хэрэгтэй байна гээд гоомой шийдвэр гаргах вий гэх болгоомжлол байх ёстой биз дээ?

 

-Оюутолгой явж байгаа төсөл учраас тэндээс орж ирэх хөрөнгө хэдэн төгрөг байх вэ гэдэг нь тов тодорхой байгаа. Тэгэхээр зөвхөн “Тавантолгой” төсөл ч биш бусад мега төслүүдээ хөдөлгөх тал дээр анхаарлаа хандуулж, ажил хэрэг болгох ёстой. Бүх төсөлд дэмжлэг үзүүлэн хэдий хэмжээний бэлэн мөнгөтэй болох тооцоогоо хийх хэрэгтэй. Ингэж тооцоолохгүй байж ирээдүйд олох ашгийн тухай ярина гэдэг утгагүй.

 

-Тэгвэл бид нэн түрүүнд юунд анхаарах хэрэгтэй юм бэ?

 

-Хамгийн гол нь богино хугацаат өр төлбөртөө анхаарлаа хандуулах хэрэгтэй. Богино хугацаат өр төлбөр ямар үр дагавартай вэ гэдэг нь өнгөрсөн жил бараа үйлчилгээ үзүүлсэн компанийн мөнгийг өгөхгүй байгаа нь дампуурах, татан буулгах шалтгаан болно. Энэ нь эдийн засгийг угзраад унагачихаж байгаатай адил. Үүний цаана хэдэн гүйцэтгэгч, барилгын болон замын компани байгааг хэлж мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн ажлыг гүйцэтгэхийн тулд банкнаас зээл авч хөрөнгийн эх үүсвэрээ залгуулсан аж ахуйн нэгж зээлийн хүү, түүний өрөнд унаж байна. Ингэснээр дотоодын компани дампуурна. Өрийн сүлжээнд хэрэгдсэн арилжааны банк хамтдаа унана. Ийнхүү эдийн засаг замхраад алга болчихвол 20 жилийн дараа 2500 төгрөг авах байсан тухай ярих хүн гарах болов уу. Нөгөө талаас нь харвал, төгрөг, ам.долларын эсрэг чангараад 1х1 болчихвол өнөөдрийн цэцэрхэж суугаа 2500 хэнд хэрэгтэй юм. Ер нь урт хугацаандаа байдал хаашаа эргэхийг хэн ч мэдэхгүй.

 

-Эдийн засаг хямарсан тухай хүн бүр ярьж байна. Гэхдээ суурь шалтгаан нь юу байсныг хэн ч хэлэхгүй байх юм. Эдийн засгийн хямрал юунаас үүдэлтэй гэж та бодож байна вэ?

 

-Зарлага хэтэрснээс л үүдэлтэй. Энгийнээр тайлбарлавал, иргэн Д.Доржийнх ам бүл тавуулаа. Өрхийн орлого 900 мянган төгрөг. Үүнээс 350 мянган төгрөгөөр нь орон сууцны зээлээ төлдөг. Үлдсэн 550 мянган төгрөг нь сарын хоол хүнс, унааны болон бусад зардалд хүрэх ёстой. Гэтэл тэр гэр бүл олдог орлогоосоо давсан худалдан авалт хийсэн байж. Энэ нь тухайн өрхийн өр. Үүнийг дарахын тулд урд хормойгоороо хойд талаа нөхнө. Магадгүй ингэж явсаар анхны тавьсан өрийн хэмжээ өссөн байж таарна. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй, орлого олж байх үедээ олж болох юм байна гэдэг сэтгэлгээгээр үрсэн. Дараагийнхаа орлогыг орж ирээгүй байхад нь баримжаалж тооцсон нь алдаа болсон хэрэг. Аливаа зүйлийг бодлогоор зохицуулахгүй, хэт өөдрөгөөр төсөөлсний гор нь эдийн засгийн уналт болж байгаа юм.

 

-Таныхаар орлогоосоо давсан зарлага хийгээд түүнийг танах биш өсгөсөөр байна гэсэн үг үү?

 

-Орж байгаа орлогоосоо давсан зардал гаргана. Тэрхүү орлогыг дахиж олох боломжтой гэх хэт өөдрөг төсөөлөлдөө автдаг учраас тэгж ойлгож болно. Тухайлбал, орон сууц худалдаж авахдаа өөрийнхөө төлж чадах 50 ам метр талбайтайг биш хөрш Н.Балдангийнхаас илүү гарахын тулд 60 ам метрийг авахыг чухалчилдаг нь ирээдүйд хоосон, өлөн зэлмэн явах суурийг тавьж байгаа юм. Ер нь хүн олж байгаа мөнгөнөөс нэг мөнгө илүү зарцуулвал, зовлон. Харин олсон орлогоосоо нэг мөнгө үлдээж байвал жаргал гэж хэлсэн байдаг.

 

-Эргээд том төсөл хөдөлгөх тухай асуудал руугаа оръё. Та Тавантолгойн гэрээг судалж үзсэн үү?

 

-Би “Тавантолгой” төслийн гэрээг сонирхож уншсан. Тэрхүү гэрээнд хэн нэгнийгээ шулах гээд байгаа зүйл огт байхгүй. Бизнес хийж байгаа компаниуд хоорондоо тийм гэрээ байгуулах нь энгийн асуудал. Дэлхий дээр байхгүй хувилбар гаргах санаархлыг манай улс төрийнхөн хийж байгаа юм болов уу даа. Магадгүй манай улс төрийн ороо бусгаа байдлаас өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалахаар ганц нэг заалт оруулсан харагдана лээ. Жишээлбэл, хэрэв гэрээ байгуулсны дараа гэнэт “Гэрээ цуцлана” гэвэл яах вэ гэдэг заалт байгаа юм. Бизнес хийж байгаа хүн эрсдлээ байнга тооцоолж, түүнээс хэрхэн хохиролгүй гарах арга саам эрэлхийлдэг нь эрүүл систем. Тиймээс манай улсын хэт улстөржилт эдийн засаг болоод бизнест хэрхэн хохирол учруулж байгааг гадныхан анзаарч, мэдсэн учраас хамгаалалт хийхийг оролдож байгаа хэрэг. Бид хүнд итгэл төрүүлж чаддаггүй зангаасаа болж ийм байдал үүсч байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” төслийн гэрээ 87 хуудастай. Гэтэл манайхаас өөр улсад энэ төсөл хэрэгжих гэж байсан бол гурван хуудаст л багтах байсан болов уу.

 

-Тэгвэл манай улс эдийн засгийнхаа хувьд ч тэр, бусад зүйлийнхээ тухайд ч ялгаагүй хэдийд дэлхийн хэмжээний тоглогч болох бол. Та энэ тал дээр өөрийн байр сууриа илэрхийлээч?

 

-Энэ янзаараа байвал бүтэхгүй даваа. Дэлхийн хэмжээний тоглогч болоход манай улсад боловсон хүчин, суурь мэдээлэл, туршлага бий. Гол нь засаглалын алдаанаас үүдэлтэй шокоос гарч чадахгүй байгаа юм. Уг нь манайд дэлхийн хэмжээний тоглогч болох чадвартай, чадалтай компани бий. Том төсөл хэрэгжүүлдэг компаниуд бүгд чадвартай гэдэгт би эргэлздэггүй.

 

-Өнгөрсөн эдийн засгийн форумын үеэр хоёр толгойгоо хөдөлгөвөл эдийн засаг сэргээд ирнэ хэмээн хүмүүс ярьж байсан. Гэвч?

 

-Нарийн яривал Оюутолгой, Тавантолгой төсөл явж байгаа. Нэг нь далд уурхай буюу хоёрдугаар шатандаа гацсан хэрэг. Харин Тавантолгой төслийн тухайд явж байгаа хэдий ч үр ашиггүй байгаа учраас менежментийг нь сайжруулах хэрэгтэй гэдэг шийдэлд хүрч сонгон шалгаруулалт зарласан. Энэхүү төслийг чаддаг хүмүүс нь удирдан Монгол Улсад ашигтай байлгах хэрэгтэй гэж ярилцсан боловч шийдвэр гарахын даваан дээр хөндлөн тэгнээд хэвтэж байгааг нь огт ойлгохгүй байна. Уг нь ойрын үед хэрэгжүүлэх боломжтой ТЭЗҮ нь хийгдсэн дөрвөн төсөл бий. Ямар нэгэн саад учруулахгүй бол эдгээр төслүүдээс 11.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардана. Гэхдээ энэ хөрөнгийг хувийн хэвшил өөрөө гаргах юм.

 

-Бид өрөө төлөхөөсөө өмнө дампуурчих гээд байна гэж та хэлэх гээд байна уу?

 

-Байдал маш хүнд байгаа. Гэхдээ мега төслүүд хөдөлснөөр хөрөнгө орж ирнэ. Тэр боломжийг ашиглах гаргалгааг судлаач, эдийн засагч, бизнесийнхэн хэлж байна. Гэвч хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай. Хэрэв мега төсөл хэрэгжвэл 11.8 тэрбум ам.доллар ойрын гурван жилдээ зарцуулна. Эндээс орж ирж байгаа хураамж, татварын төсөвт оруулахгүйгээр тусад нь дансанд байршуулан өрөө төлчих боломжтой. Энэ төслүүд хэрэгжсэнээр 1.7 тэрбум ам.доллар хуримтлагдах боломж бий. Хамгийн энгийн гаргалгаа юм шүү дээ.

 

Хэрэв мега төслүүдээ явуулахгүй, ашигтай болохыг нь хүлээе гэж байгаа бол тулгамдаад байгаа улсын төсвийн тэнцлийн алдагдал, дунд хугацаат зээлийн өрөө хэрхэн дарах гэж байгаа арга замаа төрийн түшээд тайлбарлах хэрэгтэй.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene amitan MSC-s heden togrog avilgald avchihaad mongolchuudiin tarhiig ugaagaad bga yum boldoo.
2015-05-07
Зочин:
chi uuruu uneheer usan tolgoitoi yuma bna
2015-05-06
mongol:
chi ch teneg yum daa. Ene hun uneheer unen helsen bna.
2015-05-06
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
2015-05-02
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 ард түмний өмчлөл, 100 төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
2015-05-02
о:
оюу, таван толгой байхгүй бол яаж хөгжих байсан юм бол.
2015-05-01
Зочин:
төсөл чинь тт н ордын ихэнхииг гадаадын хөрөнгө оруулагчдын мэдэлд өгөх гээд баигаа юм биш үү ? тиимэрхүү зүил заалтууд тохирооноос асуудал үүсээд баина ш дээ . тэрнээс бус бусад асуудал дээр бүгд чамтаи адил бодолтои баигаа ш дээ. хүнд баидлаас гарахын тулд тэр том ордын асуудлыг иж бүрнээр нь олон 10 жилээр гадаадад өгч болох уу? явуулахгүи гэсэн хэн ч баихгүи ш дээ.
2015-05-01
Зочин:
Дашнямаа, эдийн засаг нуран унахын учрыг ойлгохгүй уран сайхны сэтгэлгээтэй том улс төрчид зөндөө байнаа, Батзандан, Баасанхүү, Уянгаа, гээд...... Энэ бол үнэхээр гай зовлон шүү.
2015-04-30
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-29
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-29
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-29
Зочин:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-29
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-29
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-04-29
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-29
Зочин:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-04-29
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-04-29
Зочин:
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. Антуан Ривароль
2015-04-29
Зочин:
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
2015-04-29
Зочин:
Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. Сенека
2015-04-29
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-04-29
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-29
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-29
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-04-29
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-29
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-29
Зочин:
юмны учир начирыг олж мэдэхгүй байж л нэг л их эх оронч болох гэж ядсан, ард түмний төлөө гэх мөртлөө ард түмний эрх ашгийн эсрэг юм амнаасаа хөөс сахартал ярьсан хүмүүс мөн ч их болж дээ, гэхдээ цаагуур нь бас зориуд гэмгүй царайлж байгаад далдуур хорлодог гарууд ч мэдээж байж л байгаа
2015-04-29
Зочин:
чам шиг мулгуу амьтдыг л нохой гэх байх даа
2015-04-29
Баянзүрх дүүргийн иргэн:
Санал нэг байна З.Энхболд Женкогоос болоод бүх юм хог болж байна Манай АН хог боллоо давраад Монгол улсаа хог болгож байна болдог бол ....
2015-04-29
иргэн:
ТТ ажиллаж байгаа.3.3 тэрбум төг ашигтай ажилласан гэнээ.Зогсоогүй юм байна.
2015-04-29
Zochid:
Bas neg ih medegch baina iin ediin zasagch erdemtenergedtei uls ih olon jil yarilaa yuch butsengui
2015-04-29
Зочин:
chi uuruu uneheer usan tolgoitoi yuma bna
болд:
зөвөө зөв
2015-04-29
Зочин:
бас нэг Шинхуа хятад MCS ийн бууны захиалгат нохой үхсэн чацганы эдийн засагч
2015-04-29
mongol:
chi ch teneg yum daa. Ene hun uneheer unen helsen bna.
Зочин:
чам шиг мулгуу амьтдыг л нохой гэх байх даа
Зочин:
....Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-29
Зочин:
....Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-29
Зочин:
.....Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-29