Индонезийн эрх баригчдыг буруутгажээ
2015-04-29

Олон улсын анхаарлыг Индонезийн зүгт хандуулаад байсан хар тамхины хэргээр цаазын ял сонссон Австралийн хоёр иргэний асуудал өчигдрөөр дуусгавар боллоо. Тэднийг цаазын ял сонссон дөрвөн этгээдийн хамтаар өчигдөр Бали хотын төв шоронд буудан хороосон байна. Албаныхан цогцсуудыг тусгай авсанд хийж, оршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Цаазын ял гүйцэтгэсэн байрны гадна Австралийн иргэдийн гэр бүл эсэргүүцлээ илэрхийлж, цагдаа нартай мөргөлджээ. Австралийн иргэн Андрю Чан, Сукумаран нар Бали арлаас 8.3 кг хар тамхи хилээр гаргах гэж байхдаа 2005 онд баривчлагдсан юм. Тэднийг суллахыг шаардаж, Австралийн Ерөнхий сайд Тони Эббот Жакарта хотноо байрлах Элчин сайдын яамаа эргүүлэн татаж, 2011 онд тус улсад болсон байгалийн гамшигийн үеэр буцалтгүй тусламжаар олгосон нэг тэрбум ам.долларыг эргүүлэн өгөхийг шаардсан билээ. Цаазын ялын дараа Эббот “Өнөөдрөөр бидний найрсаг харилцаа дуусгавар боллоо” гэж мэдэгджээ.

 

Эббот иргэдээ эх орондоо авчрахын тулд Австралийн шоронд хоригдож буй Индонезийн долоон иргэнийг суллах хүсэлт гаргасан ч тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо эрс татгалзаж, “Улсын асуудалд хөндлөнгөөс оролцох хэрэггүй” гэсэн юм.

 

Андрю Чан цаазлуулахынхаа өмнөх өдөр найз бүсгүйтэйгээ хуримаа хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
uls gej huuli gej iim yumiig heldeg yum bnadaa hajuud ni mongol gadniihniig harhaaraa huulia guuli bolgood tsagdaa huuliihan ni uilchlegch bolood bogsiin archij bh gej
2015-04-29
за ийм л байна даа:
Улсын тэргүүн гэдэг ийм л байна даа. Өөрийн улсын бодлого шийдвэртээ үнэнч байна гэдэг энэ шүү дээ. Гэтэл Элбэгдорж яав, South Gobi Sands ийнханыг өршөөгөөд л явуулсан гэтэл улс нь хохиролын мөнгөө авч чаддаггүй ээ. Энэ одоо зөв үү?
2015-04-29