УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцсонгүй. Тус намын бүлэг ээлжит хуралдаанаараа дээрх төслийг хэлэлцээд дэмжихгүй гэдгээ мэдэгдээд хурлыг хаяж гарлаа Энэ талаар тус байнгын хорооны дарга Д.Очирбатаас тодрууллаа.
-
АН-ын гишүүн байнгын хорооны хуралдааныг орхиж гарлаа. Тэд эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг дэмжихгүй гэж байна?
-Энэ хуулийн төслийг битгий улстөржүүлээч. Энэ хууль эхийг дэмжих, монголын үрсийг улам олон болгох гэсэн зорилготой. Д.Очирбат биш юмаа гэхэд өөр нэг гишүүн санаачлаад оруулах байсан. Тиймээс ангийн нөхдөдөө уриалахад Эхэд урамшуулал олгох хуулийг жилийн өмнө гаргаснаар эхчүүдэд очих урамшуулал төдий хэмжээгээр хурдан хүрнэ. Өнөөдөр анай улсын хүн амын цонх үе бий болоод байна. Энэ нь хөдөмрөийн насныхан хангалттай бий болоод байгаа. 10-20 жилийн дараа энэ цонх үеийнхэн тэтгэвэртээ гарч эхлэхэд дараагийн үе нь бэлэн байх ёстой. Тиймээс хүн ам зүйн бодлогыг нийгмийн бодлогоор одооноос авч үзэхгүй бол болохгүй. Энэ хуулиар гурав түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд урашуулал олгох юм. Яагаад нэг хоёр хүүхэдтэй эхчүүдийг оруулаагүй гэхээр төрөлтийг нэмэгдүүлэх, хүн ааа өсгөх зорилготой болохоор.
-Хүүхэд нь 16 нас хүрсэн 7, 8, 9 хүүхэдтэй эхчүүдийг энэ хуулдаа хамруулж болохгүй гэж саналыг иргэд болон зарим гишүүдээс гаргаж байсан?
-16 наснаас дээш настай олон хүүхэдтэй эхчүүдийг харуулахын тулд хэлэлцүүлгийн явцад нэг удаагийн урамшуулал олгож болох юм гэж үзэж байгаа. Эхэд урамшуулал олгох тухай хуулийг Ерөнхийлөгч бас дэмжиж байгаа. Саналаа хүргүүлээд байгаа.
-АН-ын бүлэг энэ хуулийн төслийг Сонгуулийн хуультай харшилж байна. Бэлэн өнгөний амлалт гэж хараад байгаа. Тэгэхээр сонгуулийн хууль нийгмийн бодлогод тээг болж байгаа гэдэгтээ санал нэгдэх үү?
-Нийгмийн бодлогын байнгын хороо их онцлогтой. Манай урд хойш хөрш хэдэн хүн амтай билээ. Сонгуулийн хуулийн тэр заалт нэр дэвших, улстөрийн намуудын өрсөлдөөнийг зохицуулахаар оруулсан. Сонгуулд нэр дэвшээд хүнээс санал авахын тулд гаргаж байгаа амлалтыг хэлж байгаа юм. Энийг ялгаж салгахгүйгээр улстөржүүлж гацаана гээг буруу.