Цагаан жагсаалтад хэн багтах вэ
2015-04-29

Монголын Залуучуудын Холбооноос улстөрчдийн хар жагсаалтыг гаргахаа мэдэгдээд байсан. Тэгвэл үүнтэй зэрэгцээд цагаан жагсаалтыг мөн гаргах гэнэ. Тиймээс 2016 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжих “Цагаан жагсаалт” болон нэрийг нь дэвшүүлж болохгүй улстөрчдийг багтаах  “Хар жагсаалт”–ын журмыг  боловсруулж, зохион байгуулах эрхийг Удирдах хороондоо шилжүүлжээ.

 

Энэхүү жагсаалтад иргэн бүр нээлттэй оролцож болох бөгөөд МЗХ-ны үндсэн сайт болох www.myf.mn сайтаар дамжуулан ирэх сараас есдүгээр сар хүртэл санал асуулга явуулах аж. Ингээд хар болон цагаан жагсаалтад багтсан хүмүүсийг  есдүгээр сарын 29-нд болох ҮЗЗ-ийн II хуралдаанаар хэлэлцэж нэгтгэх гэнэ. Харин олон нийтэд аравдугаар сарын 2-н буюу С.Зориг агсны нас барсан өдөр танилцуулахаар болжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongol hun amnii bilgeer
2015-04-29
Зочин:
mongol hun amnii bilgeer
2015-04-29
Зочин:
mongol hun amnii bilgeer
2015-04-29
Зочин:
mongol hun amnii bilgeer
2015-04-29
Зочин:
muu eriin yum hun uhsen
2015-04-29