Балтимор руу 1000 цэрэг нэвтрэв
2015-04-29

АНУ-ын Мэрилэнд муж улсын Балтимор хотноо онц байдал тогтоосонтой холбогдуулан орон нутгийн цагаар 17.00 цагт хуягласан хамгаалалтай 1000 цэрэг хотын төвд нэвтэрчээ. Тусгай цэргүүд жагсаалыг хүчээр тарааж, эсэргүүцэл үзүүлсэн бүх хүнийг баривчилж, хөл хорио тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Мэрилэнд мужийн дарга Ларри Хоген Балтимор хотноо очиж, цэргүүдтэй уулзжээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Ерөнхийлөгч Барак Обамагийн хүсэлтээр хотод цэрэг нэвтрүүлсэн” гэж хэлжээ. Хотын дарга, Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, нөхцөл байдлын тухай ярихад тусгай цэрэг хот руу нэвтрүүлж, эмх замбараагүй байдал хүрээгээ тэлэхээс өмнө хяналтадаа авахыг сануулсан байна.  

 

Жагсагчид дургүйцлээ илэрхийлж, ашиглалтад ороод удаагүй байсан 200 хүний орон сууцны барилгыг галдан шатааж, цахилгааныг нь унтраажээ. Энэхүү байрны оршин суугчдын ихэнх нь цагдаагийн ажилчид гэнэ. Обама “Арьс өнгөөр ялгаварлах үзэл Америкчуудыг хоёр хувааж байна. Би энэ бүхэнд маш их харамсч байна. Америкчууд та бүхэн өнгөт арьстай хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгож чадсан. Үндэстэн хүчирхэг байна гэдэг ард түмний эв найрамдалтай шууд холбоотой. Америкчуудаа нэг нэгнээ хайрлах цаг ирлээ” гэж хэлжээ.

 

Балтимор хотын иргэн Фрэдди Грейг энэ сарын эхээр хулгайн хэргээр цагдаа нарт баригдаж, нуруундаа хүнд гэмтэл авсны улмаас амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
xet yadarsan xund yuslax ni sain bolobch nogoo talaaraa iimerxuu dur torxiig olj abna daa, bueiig ni yaduuralaas abarch baixad tednii tednii setgeliin yaduuraliig yaltai bil ee, afriktaa bol ingej tomorch chadaxgui l dee.
2015-04-30
zaluu:
xaruuuud ugaaasaaa butehgui humuuus shuu deeeee
2015-04-29