Бугын эвэр түүж яваад гал алджээ
2015-04-29

Бугын эвэр түүхээр ууланд гарсан иргэдийн анхаарал болгоомжгүйгээс гал алджээ.

 

 

 Тодруулбал, Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн Мөстийн эхэн гэдэг газар 200 гаруй га талбай түймэрт өртөөд байгаа юм байна. 

 

 

Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, нутгийн иргэд хамтран ажиллаж байгаа ч салхины хурд ихтэйгээс амар дарагдахгүй байгаа гэнэ.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин