Долоон хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2015-04-29

Сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны таван хүүхэд өнгөрөгч хоногт зам тээврийн осолд өртөж, хүнд хөнгөн гэмтэл авчээ.

 

БЗД-ийн нутаг Дандарбаатарын гудамж “Баянзүрх “ худалдааны төвийн зогсоол дээр Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 2 настай эмэгтэй Г нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн. СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Арслантай  гүүрэн дээр Талын Монгол ХХК-ийн Т.Истима  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 18 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарчээ.

 

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал эрс нэмэгдэж байх тул эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хэрэгслийн буудал, хороолол дотор анхаарал болгоомжтой, хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин