Чернобылийн ойролцоо түймэр гарав
2015-04-29

Украины Чернобылийн АЦС-ын ойролцоо түймэр гарсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийг тус улсын Дотоод хэргийн сайд Арсен Абаков баталж, “Чернобылийн АЦС руу орохыг хориглож, хөл хорио тогтоосон” гэж хэлжээ. Ойролцоогоор 400 орчим га талбай түймэрт шатсан байна. Гамшгийн бүсэд онцгой байдлын 200 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд түймэр АЦС-д хүрэхээс өмнө бүрэн унтрааж чаджээ.

 

Энэхүү ойн түймрийг хэн нэгэн санаатайгаар тавьсан байж магадгүй хэмээн Арсен Абаков ярианыхаа үеэр дурьдсан байна. Түймрийн улмаас Чернобыль орчмын агаар дахь цацрагийн хэмжээнд өөрчлөлт ороогүй гэдгийг Украины Засгийн газраас мэдээлэв. Чернобылийн АЦС-д 1986 оны хоёрдугаар сард дэлбэрэлт болж, ойр орчим нь цацрагт идэвхит бодист хордсон билээ. Дэлбэрэлтийн дараа АЦС-ын ойролцоох 30 км-т орохыг хориглосон юм.

Тус цахилгаан станц 1977 оны есдүгээр сард ашиглалтад орж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин