Амаль цагаан хоолтон болжээ
2015-04-29

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр, өмгөөлөгч Амаль эрүүл мэндийн шаардлагаар цагаан хоолтон болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ходооны шархаа бүрэн эмчлүүлэх хүртэл хамгийн багадаа 50-100 хоног цагаан хоол идэхээр болжээ.

 

Амаль өчигдөр Лондон хотноо байрлах цагаан хоолтнуудад зориулсан “White” зоогийн газраар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Өнгөрсөн сарын эхээр тэрбээр ходоодны шархтай гэдгээ мэдсэн аж.

 

Жүжигчин эр эхнэртэй дэмжлэг үзүүлэх үүднээс цагаан хоол идэх болсон ч хоёр хоногийн дараагаас махан хоол идэж эхэлжээ. Клуни “Зураг авалттай байгаа учраас амин дэмтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай байна. Цагаан хоол хэтэрхий хурдан шингэдэг” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин