Дөрвөн сартай нярайг аварчээ
2015-04-29

Балба, Хятадын хамтарсан аврах баг Катманду хотын нэг барилга доороос дөрвөн сартай нярайг аварсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Аврагчид барилгын нуранги доороос нийтдээ 11 хүнийг аварсан юм. Иргэдийг эмнэлэгт хүргэхээр явах үед хүүхдийн уйлах дуу сонсогдож, аврагчид 40 минут ажилласаны үр дүнд нярайг эсэн мэнд нуранги дороос гаргаж авчээ. Нярай 22 цагийн турш нуранги дор байсан бөгөөд ямар ч гэмтэл аваагүй гэдгийг албаныхан баталлаа.  Аврагчид өчигдөр нурсан барилгаас гурван настай охиныг аварч, аавд нь хүлээлгэн өгчээ.

 

Хүүгийг олдсон хэсэгт аврагчид самналт хийсэн ч ямар ч хүнийг олж чадаагүй байна.  Аврагчид хүүг Катманду хотын эмнэлэгт шилжүүлжээ. Өнөөдрийг байдлаар амиа алдагсдын тоо 5014-д хүрч, 11 мянган гэмтэж бэртэж, найман сая иргэн бага, их хэмжээгээр хохироод буйг НҮБ-аас мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин