“Алим” хөтөлбөр маргааш эхэлнэ
2015-04-30

Төмөр замын дуу бүжгийн чуулгын тайзнаа маргааш буюу тавдугаар сарын 1-нээс хүүхэд багачуудад циркийн урлагийн үндсэн таван төрлийг танилцуулах юм.

 

Мөн энэ үеэр эх дэлхийгээ аварч хамгаалах, хамтдаа нэгэн зорилгын төлөө тэмцэж, амжилтад хүрч болдгийг харуулах аж.

 

“Бяцхан Моцарт” ТББ-ын санаачлагаар хүүхдийн урлагийн болон экологийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой энэхүү “Алим” нэртэй хөтөлбөрийг ХБК-ийн Циркийн тэнхмийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар найруулж байгаа юм байна.

 

Хүүхэд багачуудынхаа циркийн урлаг болон байгаль экологийн  талаарх мэдлэгийг дээшлүүлэхийг хүсвэл 88054552, 86061133 дугаар руу залгаж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Alim hotolbor geheer ni:
Alim hotolbor geheer ni UIH-iin gishuun Erkag mini l doromjilj bna gej bodson chini oor baijee
2015-05-01